Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/18-НД НИЙТЛЭГДСЭН

Гар утас гэрэл зургийн түүхийг шинэчилсэн HUAWEI P30 SERIES

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 4 сарын 18
Сурталчилгаа
 

Huawei хэрэглэгчийн бизнессын группын зүгээс 2019 оны 3-р сарын 26-нд Парисд олон нийтэд танилцуулагдсан Huawei P30 цувралуудын гар утаснууд нь дэлхий нийтийг шуугиулж байна. Энэ утасны хувьд урьд өмнө нь хэзээ ч байгаагүй технологийн шинэчлэлүүд болох

  • HUAWEI SuperSpectrum Sensor,
  • оптик SuperZoom Линз,
  • шинэ HUAWEI (ToF) камер,
  • Оптик болон хиймэл оюун ухаант дүрс тогтворжуулах технологи зэргийг урьд өмнө нь хийгдэж байгаагүй өндөр түвшинд сайжруулан бүтээжээ.

Технологийн хувьслыг өөртөө агуулсан P30 болон P30 Pro утаснуудаар зураг авах үед гэрэлгүй бүдэг орчинд болон хөдөлгөөнтэй, зургийн объект хол байгаа нөхцөлд гээд ямар ч нөхцөлд хамгийн сайн чанарын зургийг авах шилдэг камертай утас хэмээн өргөмжлөгдөөд байна.

Таны гар утсаараа авсан зураг бүрийг мэргэжлийн түвшний зураг байлгахын төлөө гэрэл зургийн түүхийг шинэчилсэн хувьсгалыг тэд хийжээ. HUAWEI P30 Ceри нь хэрэглэгчдийн ухаалаг утасны камераас хүлээх хүлээлтийг эрс өөрчилсөн. Хамгийн нүдэнд хялбархан харагдах функц бол түүний zoom буюу объектыг татах чадвар.

4 сарын 27 ноос худалдаанд гарах HUAWEI P30 загвар гуравласан Leica камерын системээр тоноглогдсон бөгөөд үүнд

  • Хэт мэдрэгчтэй 40MP Бүхий үндсэн камер
  • 16MP хэт өргөн өнцгийн камер,
  • 8MP телепо дуран байна

HUAWEI P30 нь 1,7 инч бүхий мэдрэгчээр гэрлийг маш сайн мэдрэх бөгөөд уламжлалт RGGB (улаан, ногоон, ногоон цэнхэр) филтерийг RYYB (Улаан, шар, шар хөх) фильтрээр сольсноор хамгийн дээд хэмжээний ISO 204 800-г HUAWEI З0-д суулгаж өгсөн юм.

Мэдрэгчийн технологийн үндсэн өөрчлөлт нь HUAWEI AIS, OIS-ыг HUAWEI P30 Pro-ийн f / 1.6 өргөн өрцтэй хослуулсан бөгөөд энэ нь хэрэглэгч зураг/видеог илүү өргөн өнцгөөр, илүү гэгээлэг дахин давтагдашгүй өнгөөр авах боломжийг олгож байгаа юм.

Шинэ SuperZoom Линз нь маш нимгэхэн гар утасны загвар дотор байрлах хамгийн шилдэг гэрэл зургийн ZOOM технологийг таны гарт хүргэж байгаа юм. Энэ нь юу вэ гэвэл SuperZoom Линзний шинэ дизайнаар дамжуулан та ердөө гарт байгаа жижигхэн төхөөрөмжөөр 3X оптик zoom, 5xhybrid zoom, 30 дахин өсгөх дижитал томруулагчтай зургуудыг авч болно. Telepho камер дахь призмийн элемент нь фокусын уртыг хамгийн их, камерын өндрийг хамгийн бага мөртлөө зургийн фокусыг алдагдуулахгүйн тулд 90 градусын өнцөгт гэрлийг өгдөг.

 

HUAWEI утасны камер нь таны төсөөллийг хязгааргүй болгох болно. HUAWEI P30 Pro-ийн HUAWEI ToF Камер нь зургийн нарийн сегментчилэлийг харуулахын тулд тухайн объектын хамгийн нарийн жижиг цэгүүдийг ч авдаг. Энэхүү нарийн хэмжилт нь Bokeh эффектийг маш олон төрлөөр авч хэрэглэх боломжийг олгодог. Төгс хөрөг зургийн онцлог бол хамгийн нарийн деталь хэсэг болох хүний үсний ширхгийг яг л бодитоор харж буй мэт тодорхой харуулдаг. 

Huawei хиймэл оюун ухаан нь энэ бүхнийг нэгтгэн ганц зурганд л оруулдаг гайхалтай шидтэй. AI HDR + урд болон хойд камернууд нь нэг дор хурдан дарсан олон зурганд орчны өнгийг газар дээр нь засварлан хэт гэрэлтэй бол бууруулж, гэрэл багатай бол ихэсгэн авч өгдөг.

Ухаалаг утасны видеог дахин шинэчилнэ.

Huawei P30 серийн ухаалаг утаснууд нь cinematic эффектийн онцгой чадамжтай утас. Түүний авсан видео бүр мэргэжлийн студийн хэмжээний өнгөлөг, нягтшил сайтай авдаг.

HUAWEI Super Spectrum Sensor нь маш бага гэрлийн орчинд ч хамгийн тод, өндөр нарийвчлалтай видеог бичих боломжийг олгодог. HUAWEI AIS болон OIS нь дүрс тогтворжуулагчтай тул хэрэглэгчийн авсан бүх видеог төгс бөгөөд ямарваа нэг сарнилтгүй авдаг. Мөн түүгээр зогсохгүй Super Zoom Линз нь объектыг санаанд оромгүй ойртуулах чадалтай ба AI Video Editor хэрэглэгчдэд өөрийн авсан видеонд арын хөгжим дэвсэх болон тусгай эффектүүдийг оруулдгаараа гар утасны видео хийдэг жижигхэн студи мэт сэтгэгдлийг хэрэглэгчид төрүүлэх болно.

Зэрэг харах нь сонирхолтой биш гэж үү?

HUAWEI Dual-View Video нь олон төрлийн камераар объектыг нэг цагт, нэг зэрэг 2 өөр өнцгөөс авч чаддаг. HUAWEI P30 series обектын Full view видео зургийг авахын хажуугаар нэг зэрэг түүний ойртуулсан зургийг дэлгэцнээ зэрэгцүүлэн авдаг. Эрх чөлөөтэй бөгөөд сэтгэл хөдөлгөм сонирхолтой видеонууд.

Сонгодог бөгөөд онцгой загварын шийдэл

Хүрээлэн буй байгаль болон технологиос санаа аван бүтээсэн гайхалтай өнгөний хоршил загварын илэрхийлэл зэрэг нь одоо хэрэглэгч таны харж буй HUAWEI P30 юм.  HUAWEI P30 серийн загвар нь есөн давхаргатай нано оптик өнгөнүүдийн уусалттай. 6.47 инч HUAWEI P30 Pro, 6.1 инчийн HUAWEI P30 нь шилэн болорын уусалттай цайвар, хойд туйлын ууссан цэнхэр гэсэн өнгөний сонголтуудтай. FHD + (2340x1080) Dewdrop Display нь хамгийн жижиг notch-той, хамгийн их дэлгэцийн талбайтай. Дэлгэцний нүүрэн дотор байршуулсан хурууны хээ мэдрэгч нь түргэн бөгөөд найдвартай байхаар зохион бүтээгдсэн.  HUAWEI P30 Pro нь HUAWEI-ийн акустик дэлгэц технологитой бөгөөд дуу чимээг ялгаруулах дэлгэцээр дамжуулан өндөр чанартай аудио хүргэх боломжийг олгодог.

Анхдагч шинэ технологиуд

HUAWEI P30 болон HUAWEI P30 Pro нь үйлдвэрлэлийн тэргүүлэх зэргийн шинэлэг технологиудтай бөгөөд энэ нь ч уг бүтээгдэхүүнүүдийг хүч, үзүүлэлт болон үр ашгийн хувьд хамаагүй шинэлэг түвшинд илэрхийлж байдаг.

  • HUAWEI P30 сери нь туйлын хүчирхэг үзүүлэлтийг дамжуулдаг 7nm Kirin 980 процессороор ажилладаг ба  Dual NPU AI процессорын хүчин чадлаар дамжуулан илүү өндөр үзүүлэлт, зургийг хурдан шуурхай таних чадварыг өгдөг.
  • HUAWEI P30 серийн систем нь өргөтгөсөн файлын унших системтэй (EROFS) бөгөөд системийн хариу үйлдлийг сайжруулдаг. Хамгийн сүүлийн үеийн EMUI 9.1 нь HUAWEI Share OneHop-ийн тусламжтайгаар Huawei гар утаснууд болон Huawei зөөврийн компьютерүүдийн хооронд файл хуваалцах боломжийг олгодог.
  • HUAWEI P30 Pro нь 4200mAh зай (ердийн утга), 40W HUAWEI SuperCharge нь 30 минутын хугацаанд төхөөрөмжийг 0-70% хүртэл цэнэглэж, батарейг бүтэн өдрийн турш ашиглах боломжтой.
  • HUAWEI P30 Pro нь HUAWEI SuperCool технологийг ашигладаг бөгөөд энэ нь дулааны зохицуулалтыг автоматаар хийж, утсыг хичнээн ашигласан ч халалтгүй байлгах боломжийг олгодог.
  • HUAWEI P30 Сери нь Хос SIM болон Хос VoLTE холболтыг дэмждэг дэвшилтэт утасгүй холбооны технологитой.

Зах зээлийн жишиг үнэ

Цоо шинэ HUAWEI P30 болон HUAWEI P30 Pro нь Монголд доорх жишиг үнээр худалдаанд гарч байгаа бөгөөд 4.15-26 ны хооронд урьдчилсан захиалга хийсэн хэрэглэгчдэд HUAWEI GT Ухаалаг цагийг бэлгэнд өгч байгаа. (Бэлгийн тоо хязгаартай)

Загвар

Багтаамж

Үнэ

Huawei P30 Pro

8GB RAM + 256GB ROM

2 799 000+ MNT

Huawei P30

6GB RAM + 128GB ROM

1 999 000+ MNT

Huawei P30 Lite

4GB RAM + 128GB ROM

999 0000+ MNT

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.