Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/17-НД НИЙТЛЭГДСЭН

Суудлын автомашины онцгой албан татвараас 62.9 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлжээ

Т.Саран, iKon.mn
2019 оны 4 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Энэ оны эхний гурван сарын байдлаар Гаалийн байгууллага нь Улсын төсөвт 651.16 тэрбум төгрөг төвлөрүүлсэн нь төлөвлөснөөс 9.71 тэрбум төгрөг буюу 1.5 хувиар давсан дүн болж байна. 
Энэхүү орлогод  

  • Гаалийн албан татвар 23.7%
  • НӨАТ/ Нэмэгдсэн өртөгийн албан татвар/-50.6%
  • ОАТ /Онцгой албан татвар/-22.3%
  • АБДТАТ /Автобензин, дизелийн түлшний албан албан татвар/-0.6%
  • Бусад орлого 2.7 хувийн тус тус эзэлж байна.

Тайлант хугацаанд импортоор 1.27 тэрбум ам.долларын бараа оруулсан нь өмнөх оны мөн үеэс 14.6%-аар өсчээ. Импортын энэ өсөлтөд мал, амьтан ургамлын гаралтай бараа, хүнсний бүтээгдэхүүн, дизелийн түлш, тоног төхөөрөмж, төмөрлөг бүтээгдэхүүн, бүх төрлийн автомашины өсөлт голлон нөлөөлсөн байна. 

Оны эхний улиралд импортын суудлын автомашины онцгой албан татвараар 62.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлжээ. Энэ орлогыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 25.7 тэрбум төгрөгөөр өссөн байна. 

 

Эх сурвалж: ГЕГ