Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/17-НД НИЙТЛЭГДСЭН

Япон улс дахь Монгол Улсын ЭСЯ: Хакүко М.Даваажаргал МУ-ын харьяатаас гарах хүсэлт ирүүлээгүй

Б.Ану
2019 оны 4 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

14:23 2019/04/17

Япон улс дахь Монгол Улсын Элчин сайдын яамтай холбогдож Хакүко М.Даваажаргал Монгол Улсын харьяатаас гарах хүсэлт гаргасан эсэхийг тодруулахад "Тийм хүсэлт манайд ирээгүй" гэлээ.

11:48 2019/04/17

Хакүхо М.Даваажаргал: Сүмод орох хаалга нь байдаг ч үүд нь байхгүй болчихоод байгаа юм

 

Мэргэжлийн сүмогийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал Монгол Улсын харьяатаас гарах хүсэлтээ өгсөн гэх мэдээлэл гараад байгаа юм. 

Энэ талаар ГИХГ-ын Виз, зөвшөөрөл, харьяатын газрын дарга Ч.Нармандахтай холбогдож тодруулахад "Хакүхо М.Даваажаргалаас Монгол Улсын харьяатаас гарах хүсэлт манайд энэ цаг үед лав ирээгүй байна. Хэрэв хүсэлтээ өгсөн бол Япон улсад суугаа Монгол Улсын ЭСЯ-аар дамжиж ирнэ" гэлээ.

Харин Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас асуухад мөн л "Ирээгүй" гэсэн юм.

Хэрэв Монгол Улсын харьяатаас гарах бол хуулийн дагуу эцсийн шийдвэрийг Ерөнхийлөгч гаргадаг.



Харьяатын тухай хуулийн 19 дүгээр зүйлд Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг Монгол Улсын харьяат болгох, Монгол Улсын харьяатаас гаргах, Монгол Улсын иргэний харьяаллыг сэргээн тогтоох шийдвэр гаргана гэж заажээ.

Мөн тус хуулийн 22 дугаар зүйлд:

Монгол Улсын харьяат болох, харьяатаас гарах тухай хүсэлтийг аймаг, нийслэлийн Засаг дарга, хэрэв Монгол Улсын иргэн гадаад улсад оршин суугаа бол Монгол Улсаас гадаад улсад суугаа дипломат төлөөлөгчдийн буюу консулын газар,Монгол Улсын гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаар дамжуулан Ерөнхийлөгчид уламжилна.

24 дүгээр зүйлд:

Монгол Улсын харьяат болох, харьяатаас гарах, иргэний харьяаллыг сэргээн тогтоолгох хүсэлтийг зөвшөөрөх тохиолдолд Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг, татгалзах тохиолдолд захирамж гаргана.

25 дугаар зүйлд:

Монгол Улсын харьяатаас гарсан тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарсан өдрөөс хүсэлт гаргагчийг Монгол Улсын харьяатаас гарсанд тооцно гэж хуульчилсан байна.



Хөдөлмөрийн баатар Хакүхо М.Даваажаргал нь Монгол Улсын харьяатаас татгалзах тухай асуудал зөвхөн өчигдөр боссон асуудал биш юм. Тэрбээр "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлэгт оролцох үедээ ийм шаардлага байгаа талаараа Д.Дагвадорж аваргаар хэлүүлсэн байдаг.

М.Даваажаргал энэ тухайгаа "Сүмод орох хаалга нь байдаг ч үүд нь байхгүй болчихоод байгаа юм" гэж тайлбарласан. Өөрөөр хэлбэл, Хакүхо аварга сүмогоороо замнаж өөрийн гэсэн дэвжээтэй болохын тулд заавал улсын харьяатаа солих шаардлага байгааг илэрхийлсэн билээ. 

"Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгийн дор хавсаргасан дугаарыг үзвэл Хакүхо М.Даваажаргалын Монгол Улсын харьяатаас татгалзах хүсэлтээ гаргах нь цаг хугацааны л асуудал болсныг ойлгож болохоор байгаа юм.

 

14:23 2019/04/17

Япон улс дахь Монгол Улсын Элчин сайдын яамтай холбогдож Хакүко М.Даваажаргал Монгол Улсын харьяатаас гарах хүсэлт гаргасан эсэхийг тодруулахад "Тийм хүсэлт манайд ирээгүй" гэлээ.