Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/17-НД НИЙТЛЭГДСЭН

Сайд Д.Цогтбаатар Эх Дагинын сүмд гал гарсанд гүнээ харамсаж буйгаа илэрхийлэн захидал илгээжээ

ikon.mn
2019 оны 4 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Эртний түүх, соёл иргэншлийн өлгий үзэсгэлэнт Парис хотын Эх Дагинын сүмд гал гарч, Францын ард түмэнд төдийгүй дэлхийн соёлын үнэт өвд нөхөж баршгүй хохирол учирсанд гүнээ харамсаж буйгаа илэрхийлж Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатараас Бүгд Найрамдах Франц Улсын Европ, гадаад хэргийн сайд ноён Жан-Ив Лө Дрианд өчигдөр захидал илгээсэн байна.

ЗАХИДАЛД:

Дэлхийн түүх, соёлын хосгүй өв Парисын Эх Дагинын сүм гал гарч, Франц Улс болон хүн төрөлхтний соёлын түүхэнд нөхөж баршгүй хохирол учирсанд миний бие гүнээ харамсаж байна.

Түүхэн он цагийг өнөөг хүртэл бидэнд толилуулж ирсэн энэхүү бүтээн байгуулалтыг Франц Улс, францын ард түмэн сэргээн босгож, ирээдүй хойч үедээ "Шинэ Эх Дагина"-ыг үргэлжлүүлэн өвлүүлнэ гэдэгт бат итгэж байна.

Соёлын үнэт өвийг хадгалах, хамгаалах чиглэлээр олон улсын хамтын нийгэмлэгийн үүрэг хариуцлага, хамтын ажиллагаа ийм сорилтуудын өмнө улам бүр бэхжих нь дамжиггүй.

Түүхийн нугачаанд түүх, соёлынхоо гайхамшигт өвүүдээсээ хагацаж байсан гашуун сургамжтай монгол анд нөхдийн сэтгэл зүрх энэ цаг мөчид Та бүхэнтэй хамт байгааг хүлээн авна уу гэжээ.

 

Сайд Д.Цогтбаатар захидалдаа түүхийн нугачаанд түүх, соёлын үнэт өвөөсөө хагацаж байсан гашуун сургамжтай монголын ард түмний сэтгэл зүрх энэ цаг мөчид франц анд нөхдийн хамт байгааг онцлов.

Парисын Эх Дагинын сүмийн барилгын ажил 1163 онд эхэлсэн бөгөөд  200 орчим жил үргэлжилсэн түүхтэй юм. Парис хотын  төдийгүй Европын шашин, соёлын билэг тэмдэг энэхүү сүмд жилд 13 сая гаруй жуулчид, сүсэгтэн олон зочилдог. 

 

Эх сурвалж: ГХЯ