Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/17-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ-руу Х.Наранхүү, Т.Жанабазар нарын нэг явах уу?

Т.Сайхан, Зууны мэдээ
2019 оны 4 сарын 17
Зууны мэдээ
Зураг зураг

Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмааг эгүүлэн татах саналаа УИХ-д хүргүүлсэн билээ. 

Бүрэн эрхийнхээ хугацаанд АН-ын дэд даргын албан тушаалд томилогдсон учраас түүнийг Төрийн албаны тухай хууль зөрчсөн гэж үзсэн. Мөн үүнээс ч өмнө Элчийн сайдын албан тушаалаа өгөхөөр өргөдлөө өгсөн байсан гэх яриа бий. Ямартай ч Б.Дэлгэрмаа ирэх нь тодорхой болчихлоо. 

Харин түүний оронд томилогдох Элчин сайдын асуудал улс төрийн хүрээнд яригдаж байна. Одоогоор УИХ-ын гишүүн асан "Эрдэнэтийн" хэмээн Х.Наранхүү, ГХЯ-ны Хөрш орнуудын газрын захирал Т.Жанабазар нарын нэр яригдаж байгаа юм. 

Т.Жанабазарын хувьд Ерөнхийлөгчийн зүгээс нэлээд дэмжлэгтэй яваа гэдгийг эх сурвалжууд хэлж байна. Харин УИХ-ын гишүүн асан Х.Наранхүүг МАН-аас зүтгүүлж буй бололтой. Ямартай ч энэ хоёр эрхмийн нэг нь ОХУ-д суух Элчин сайдаар томилогдох сурагтай байна. 

Зураг