2019/08/26
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,671.55₮
B30
УЛААНБААТАР
17°
|
B30
УЛААНБААТАР
19°
|
B30
УЛААНБААТАР
22°
|
01:00
S31
02:00
S31
03:00
S31
04:00
S31
05:00
S31
06:00
S31
07:00
S32
08:00
S32
09:00
S32
10:00
S32
12°
11:00
S32
13°
12:00
S32
14°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/16 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төв цэвэрлэх байгууламжийн 4 ажилтан метан хийнд хордож ухаан алдахдаа лаганд унаж, амиа алджээ

С.Бадрал, iKon.mn
2019 оны 4 сарын 16
iKon.MN
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

21:05 2019/04/16

Осол бохир хүлээн авах анхдагч тунгаагуурын байгууламж дотор болсон байна. Амиа алдсан ажилчид 30-35 настай, дөрвүүлээ эрэгтэй байсан тухай Хотын даргын орлогч Ж.Батбаясгалан мэдээлэл өглөө.

19:46 2019/04/16

Төв цэвэрлэх байгууламжийн лагийг сорох, шахах хоолойг 24 цагт хоёр удаа цэвэрлэдэг юм байна.

Эх сурвалжийн хэлж буйгаар ажилчид сорох хоолойг цэвэрлэх явцад метан хий бага зэрэг алдагдаж байжээ. Тиймээс хий алдаж байсан хэсгийг чангалах явцдаа тэд метан хийнд хордож ухаан алдсан байна. Энэ үеэр хоолой задарснаас лаг их хэмжээгээр алдагдаж ажилчид живж, амиа алджээ.

18:12 2019/04/16

Төв цэвэрлэх байгууламжид ажиллаж байсан дөрвөн хүн амь насаа алдсан хэрэг өнөөдөр гарчээ.

Тодруулбал, өнөөдөр 15:47 цагт Нийслэлийн аврах ангид Төв цэвэрлэх байгууламжийн дөрвөн ажилтан лаганд уналаа гэх дуудлага иржээ. Дуудлагын дагуу аврагчид шуурхай ажиллаж, төв шугамаар ирэх бохирыг хаасан ч ус алдаж байсан аж. Энэ үеэр газ алдагдаж, шумбалт хийх боломжгүй байсан бөгөөд 5 метрийн урттай төмрөөр тэмтэрч, ажилтнуудыг хайжээ. Ингээд 16:34 цагт хоёр ажилтны, 17:09 цагт гурав дахь ажилтны, 17:23 цагт дөрөв дэх ажилтны цогцсыг гаргаж авсан байна.

Энэ үеэр таван машин, хоёр мотопомпоор(насос) тасралтгүй лагийг соруулж байжээ.

Тус хэрэгтэй холбогдуулан УСУГ-ын даргаар ахлуулсан албаныхан, хотын удирдлагууд яг одоо Төв цэвэрлэх байгууламжид ажиллаж байна гэх мэдээллийг НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс өглөө.

 

 

 

 

x