Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/16-НД НИЙТЛЭГДСЭН

Тайваний хамгийн баян хүмүүсийн нэг ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх санаагаа илэрхийлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 4 сарын 16
iKon.MN
Зураг зураг

iPhone-ийг үйлдвэрлэгч Foxconn компанийн эзэн, тэрбумтан Тэрри Гоу ирэх онд болох Тайваний ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх бодолтой байгаагаа өнөөдөр илэрхийлжээ.

Тэрээр эцсийн шийдвэрээ ойрын хоёр өдөрт багтаан зарлахаа амласан байна.

Foxconn бол дэлхийн хамгийн том электроникийн үйлдвэрлэгч бөгөөд Apple компанийн гол гүйцэтгэгч юм. Гуо бие дааж өрсөлдөхгүй, харин Бээжинд найрсаг ханддаг Куоминтаны намын сунгаанд оролцох бодолтойгоо Тайпэйд болсон олон улсын хурлын үеэр ярьжээ.

Тэрээр сэтгүүлчдэд ярихдаа “Өнгөрсөн шөнө бий Тайваний ирээдүй, аюулгүй байдлын талаар бодож нойргүй хонолоо. 2020 оны сонгууль нь Тайваний ойрын 20 жилийн эдийн засаг, аюулгүй байдлыг шийдэх чухал цаг үе байх болно” гэсэн байна.

Одоо 68 настай Гоу сонгуульд өрсөлдвөл одоогийн ерөнхийлөгч Цай Ин Вэний байр суурийг нэлээд ганхуулах төлөвтэй байгаа юм. Эх газрын Хятадаас салан тусгаарлах хатуу үзэлтэй Ардчилсан Дэвшилтэт намын тэргүүн Цайгийн засаг захиргаа сүүлийн жилүүдэд хүнд сорилтуудтай тулгараад байгаа.

Өнгөрсөн онд болсон орон нутгийн сонгуульд Куоминтаны нам гол гол хот, мужуудад ялалт байгуулсан нь Тайваний иргэд Цай Ин Вэний бодлогыг хэрхэн үнэлж байгааг харуулсан явдал байлаа.

 

Эх сурвалж: South China Morning Post