Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/16-НД НИЙТЛЭГДСЭН

Сингапур улсын CIMB Банк гэрийн тэжээвэр амьтдад зориулсан даатгалыг танилцуулжээ

А.Намуун, iKon.mn
2019 оны 4 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Сингапур улсын CIMB Банк тус улсын нэгэн даатгалын компанитай хамтран гэрийн тэжээвэр амьтад болох нохой, мууранд зориулсан даатгалын үйлчилгээг тэжээвэр амьтдын эздэд танилцуулаад байна.

Тэжээвэр амьтнаа даатгалд хамруулахын тулд жилд 74.90 ам.долларыг төлөх ба үүнд гэнэтийн ослын үед тохиолдож болзошгүй эрүүл мэндийн үйлчилгээ болон чандарлах, оршуулах өртгүүд тус тус багтжээ.

Энэхүү багц үйлчилгээнээс гадна зөвхөн нохойгоо алдсан тохиолдолд даатгуулах 32.10 ам.доллар, эрүүл мэнд, оршуулгын үйлчилгээ багтаасан жилийн 321 ам.долларын төлбөртэй багцуудыг мөн танилцуулаад байгаа юм.

Энэхүү даатгалд хамрагдахын тулд тэжээвэр амьтан нь Сингапур улсын нэгдсэн микрочипт бүртгэгдсэн байх шаардлагатай ба амьтан нь 12 долоо хоногоос долоо хүртэл настай байх шаардлагатай аж. Тус үйлчилгээнд үржүүлэгт ашигладаг болон хөтөч ноход хамаарахгүйг анхааруулжээ.

Тус улсын CIMB Банк ийм төрлийн тэжээвэр амьтдад зориулсан даатгалын анхны үйлчилгээг танилцуулаад байгаа юм биш. Өмнө нь ийм төрлийн даатгалын үйлчилгээг "Liberty" компани амжилттай нэвтрүүлсэн байна.  

 

 

Эх сурвалж: ChannelnewsAsia