2019/09/23
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,667.91₮
B30
УЛААНБААТАР
25°
|
B30
УЛААНБААТАР
25°
|
10°
B30
УЛААНБААТАР
26°
|
11°
10:00
S32
14°
11:00
S32
17°
12:00
S32
20°
13:00
S32
22°
14:00
S32
23°
15:00
S32
24°
16:00
S32
24°
17:00
S32
24°
18:00
S32
21°
19:00
S31
18°
20:00
S31
14°
21:00
S31
12°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/16 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Жирэмсэн эхнэрээ боож унагаад, охиноо гудамжинд орхин зугтсан этгээдийг эрэн сурвалжилж байна

С.Бадрал, iKon.mn
2019 оны 4 сарын 16
iKon.MN

Жирэмсэн эхнэрээ зодож, нэг настай хүүхдээ гудамжинд орхиод зугтсан этгээдийг эрэн сурвалжилж байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Тодруулбал, 2019 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 00 цаг 54 минутад Цагдаагийн байгууллагын 102 дугаарт “Манай нөхөр намайг зодоод нэг настай хүүхдээ нүцгэнээр нь хувцсандаа ороогоод гараад явчихлаа” гэх дуудлагыг цагдаагийн байгууллага хүлээн авч 13 минутын дараа хэргийн газарт очиход Э гэгч нь 3 сартай жирэмсэн эхнэр Т-г зодож, хоолойг нь боож унаган улмаар нэг настай охиноо гудамжинд орхин зугтаж алга болжээ.

Цагдаагийн алба хаагчид хохирогч Т-г эмнэлгийн байгууллагад яаралтай хүргэн өгч, охиныг өвөөгийнх нь асрамжид үлдээн Э гэгчийг ойр орчимд эрэн сурвалжлахад олдоогүй болно. Одоогоор эрэн сурвалжилж байгаа юм байна.

Хоногт дунджаар 150-200 гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээлэл бүртгэгддэг

Нийслэлийн хэмжээнд 2019 оны 1 дүгээр улирлын байдлаар хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 17,733 дуудлага, мэдээлэл байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5891 нэгжээр буюу 24.9 хувиар буурсан байна.

Мөн гэр бүлийн хүчирхийллийн улмаас нийт 248 гэмт хэрэг үйлдэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 64 нэгжээр буюу 34.7 хувиар өсжээ.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчсөн 12 иргэнийг 1,160,000 төгрөгөөр, 667 иргэнийг шүүхийн шийдвэрээр баривчлах шийтгэл ногдуулсан байна.

Хоногт дунджаар 150-200 гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, аюулын зэрэглэл нэмэгдэх төлөв ажиглагдаж байна.

 

 

Эх сурвалж: НЦГ

 

x