2019/04/23
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,637.12₮
B30
УЛААНБААТАР
|
-3°
B30
УЛААНБААТАР
|
-5°
B30
УЛААНБААТАР
10°
|
-3°
10:00
S30
11:00
S30
12:00
S30
13:00
S26
14:00
S26
15:00
S26
16:00
S26
17:00
S26
18:00
S26
19:00
S26
20:00
S26
21:00
S29

ВИДЕО: Хүүхдийн паркийн баруун урд хэсгийн 4 га талбайд Үндэсний их театр барих боломжтой гэж үзлээ

ikon.mn
2019 оны 4 сарын 16
iKon.MN

Ерөнхий сайд У.Хүрэлсүх захирамж гаргаж Үндэсний урлагийн их театр болон музейн цогцолбор барих асуудлыг судлах ажлын хэсэг байгуулсан юм.

Өнөөдөр тус ажлын хэсгийн ахлагч буюу  БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан болон холбогдох албаны хүмүүс театр болон музейн байгууламж барих боломжит байршлуудад очиж газрын асуудлыг үзэж судаллаа.

 

Ажлын хэсгийн гишүүд Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу бидний нэршиж заншсанаар Хүүхдийн паркийн баруун урд хэсгийн 4 га талбай бүхий газарт Үндэсний их театр барих боломжтой гэж үзлээ. Энэ асуудлыг Засгийн газарт танилцуулах болно гэлээ.

Мөн Дүнжингарав худалдааны төвөөс зүүн зүгт байрлах газар болон Яармагийн урд хэсэг газарт музей барих боломжтой эсэхийг газар дээр нь үзэж танилцлаа.

Орчин үеийн шаардлагад нийцсэн, шинэ техник технологиор хангагдсан, үндэсний онцлог бүхий өвөрмөц шинэлэг интерьер шийдэлтэй, урлаг уран сайхны цогцолбор арга хэмжээ зохион байгуулах бололцоо нөхцөл хангагдсан Үндэсний урлагийн ордонтой болохыг зорьж байгаа юм.  

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн:

Байгалийн түүхийн музей, Үндэсний урлагийн их театрын газрын асуудлыг цогцоор шийдвэрлэх, барилгын зураг төсөв боловсруулах, холбогдох тооцоо судалгаа хийх, барилгын ажлыг эхлүүлэх бэлтгэл ажлыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг ахалж, бүрэлдэхүүнд нь Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан болон Барилга хот байгуулалтын яам, Сангийн яам, Эрчим хүчний яам, Байгаль орчны яам, Гадаад харилцааны яам, Соёл урлагийн газар, Үндэсний хөгжлийн газар зэрэг байгууллагын удирдлага багтжээ.

 

 

Эх сурвалж: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

x