Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/16-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Монгол залуус "Мөсөн өргөө"-тэй болох эхлэл

ikon.mn
2019 оны 4 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Дэлхийн стандартад нийцсэн иж бүрэн цогцолбор "Мөсөн өргөө" спортын ордныг Шинэ Яармаг хороололд барихаар шавыг нь тавиад байна.

“Мөсөн өргөө” ордонд хоккей, уран гулгалт, шорт трейкийн тэмцээн уралдаанаас гадна сагсан бөмбөг, гар бөмбөг, уран сайхны гимнастик, бокс зэрэг багийн болон ганцаарчилсан спортын төрлүүд, соёл, урлагийн тоглолт, экспо, хурал зэрэг олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах боломжтой

Тус ордон нь 2,600 хүний суудалтай бөгөөд урлаг, уран сайхны тоглолтод зориулсан дуу авиа, гэрэлтүүлгийн орчин цагийн шаардлагад нийцсэн иж бүрэн төхөөрөмжөөр тоноглогдох юм байна.

Гэрэл зургийг mpa.mn

Энэхүү ордон нь олимпын стандартаар буюу 60х30 хэмжээтэй, 12.7 мянган м.кв талбайтай байх бөгөөд 15 сая ам.долларын өртөгтэй. Барилга угсралтын ажил 2020 оны 7 дугаар сард дуусах юм.

Шинэ ордонд 2020 оны наймдугаар сард болох “Азийн хүүхдүүд” олон улсын хүүхдийн спортын их наадмын уран сайхны гимнастик, ширээний теннис, таэквондогийн тэмцээнийг зохион байгуулахаар төлөвлөжээ.

 "Мөсөн өргөө" спортын ордны шав тавих ёслолоос хийсэн фото сурвалжилгыг хүргэж байна.

 

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг