Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/16-НД НИЙТЛЭГДСЭН

"Зүүнбаянгийн төмөр зам эдийн засгаасаа илүү нийгмийн тооцоолшгүй үр ашигтай"

Т.Саран, iKon.mn
2019 оны 4 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 километр төмөр зам тавих Засгийн газрын шийдвэр өнгөрсөн Лхагва гарагт буюу дөрөвдүгээр сарын 10-нд гарсан. Гашуунсухайт чиглэлийн төмөр зам нь эдийн засгийн үр ашгийн хувьд Зүүнбаянгийнхаас илүү өгөөжтэй ч Засгийн газар буруу шийдвэр гаргалаа гэх байр суурийг олон хүн нийгмийн сүлжээнд илэрхийлээд буй.

Тэгвэл УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар энэ талаар өнөөдөр болсон АмЧамын уулзалтын үеэр байр сууриа илэрхийлсэн юм. Тэрбээр:

Өнгөрсөн онд нүүрсний үнэ өссөнөөс төсөвт орж ирсэн мөнгөөр барина. Зүүнбаянгийн төмөр зам “Эрдэнэс Тавантолгой”-н IPO хийхэд хурдасгуур болно гэж харж байгаа. Мөн эдийн засгаасаа илүү нийгмийн тооцоолошгүй үр ашигтай. 

Энэ хөндлөн төмөр замыг манай Засгийн газар, эсвэл Х.Баттулга Ерөнхийлөгч болоод шийдсэн зүйл огт биш. Социализмын үед "Уул уурхайн бүтээн байгуулалтын зам" гээд зургийг нь гаргачихсан байдаг. Цаашдаа энэ зам нийгэмд өөрчлөлт бий болгож, хүмүүс аймаг дамжиж шилжиж, солилцоо бий болно. Цаашдаа хөндлөн замыг аль болох тавих хэрэгтэй, Дорнодоос Говь-Алтай ч юм уу чиглэлд. Цус ойртолт ихсэж байна гээд буй. Тэгвэл үүнд ч нөлөөлөх, улсын тусгаар тогтнолтой холбоотой, ач холбогдолтой зам. Гашуунсухайтын төмөр замыг ч мөн барина. Энэ замыг барихад дотоодын аж ахуйн нэгжүүдээ уриалаад ч хөрөнгө босгох боломжтой. Улс төржихгүй л бол энэ хоёр замыг Монгол Улс нөөцөө шавхаад ч болов барих бүрэн боломжтой гэлээ.