2019/04/19
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,636.40₮
B30
УЛААНБААТАР
15°
|
B30
УЛААНБААТАР
13°
|
-6°
B30
УЛААНБААТАР
20°
|
10:00
S30
14°
11:00
S30
17°
12:00
S24
17°
13:00
S24
17°
14:00
S24
16°
15:00
S24
14°
16:00
S32
11°
17:00
S32
18:00
S32
19:00
S32
20:00
S31
21:00
S31

“Эрдэнэс Тавантолгой”-н IPO-г зургаадугаар сараас идэвхжүүлнэ

Р.Оюунцэцэг, IKON.MN
2019 оны 4 сарын 16
iKon.MN
Гэрэл зургийг MPA.mn

АмЧам буюу Америкийн худалдааны танхимын энэ удаагийн уулзалтад УУХҮ-н сайд Д.Сумъяабазар оролцож, салбарынхаа бодлогын талаар мэдээлэл өгч, олон нийтийн анхаарал татаад буй асуултуудад хариуллаа. Тэрбээр

  • “Оюу толгой” төсөл
  • “Эрдэнэс Тавантолгой”-н IPO
  • Зүүнбаян чиглэлийн төмөр зам
  • Баялгийн сангийн тухай хуулийн төсөл

зэрэг чухал сэдвүүдээр дараах байр суурийг илэрхийлж, хариулт өгсөн юм. 

"Шинэ хууль хэрэгжиж эхлэхээр хамгийн сайн хуулийн фирм, зөвлөх банкуудаа сонгоно"

 

“Эрдэнэс Тавантолгой”-н IPO хийх ажил бага зэрэг хойшилсон. Энэ нь Тендерийн хууль буюу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хэрэгжилттэй холбоотой. Энэ хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх явц өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхэлсэн улс төржилтөөс болж хойшилсоор саяхан батлагдаж, энэ оны зургаадугаар сарын 1-нээс хэрэгжихээр болсон. 

Одоо мөрдөгдөж буй Тендерийн хуулиар хамгийн бага үнэ санал болгосон бараа, үйлчилгээг сонгох ёстой болчихдог. Үнэ доошилохоор үйлчилгээний чадамж дагаад доошилдог. Тиймээс шинэ хууль зургаадугаар сарын 1-нд хэрэгжиж эхлэхээр хамгийн сайн хуулийн фирм, зөвлөх банкуудаа сонгоно. Ингэж байж IPO амжилттай болно. 

Засаглалын хувьд цаашдаа хараат бус байх ёстой. Монгол Улсын төлөө зүтгэх зүрх, зоригтой залуусыг ажиллуулна. 

ЭТТ-н хувьцааг олон улсын хөрөнгийн биржид гаргах УИХ-ын тогтоолтой. IPO-г сайтар боловсруулж хийхгүй бол хялбар бүтэц биш байгаа. ЭТТ шиг улсаараа хувьцааг нь эзэмшдэг компани дэлхийд байхгүй. Улс төрийн шийдвэртэй холбоотойгоор 2.5 сая хүн хувьцаа эзэмшдэг болсон. Тиймээс IPO хийх амаргүй байна. Ийм тооны хувьцаа эзэмшигчийг Лондон, Нью-Йорк, Хонконгийн хөрөнгийн бирж аль нь бүртгэх вэ гэдэг асуудал байна. Гэхдээ бид амалсан ёсоор IPO-г амжилттай болгохын төлөө ажиллаж байгаа. 

“Эрдэнэс Монгол” Баялгийн сан болно

Баялгийн сангийн тухай хуулийн төслийн гол үзэл баримтлал бэлэн болоод өчигдөр Засгийн газрын түвшинд танилцуулсан. Ажлын хэсэг байгуулж, Эдийн засгийн байнгын хороогоор оруулж, УИХ-аар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангаад явж байна. 

Ирээдүйн өв сангийн тухай хууль, Баялгийн сангийн тухай хууль хоорондоо ижил биш. Бидний боловсруулсан гол үзэл баримтлал Ирээдүйн өв сантай зөрчилдөхгүй. Тогтворжуулалтын сан ба Хөрөнгө оруулалтын сангийн хослол буюу “Эрдэнэс Монгол” өөрөө Баялгийн сан болох юм. “Эрдэнэс Монгол”-д бүртгэлтэй ч эдийн засгийн эргэлтэд орж чадахгүй байгаа ордуудаа эрчимжүүлнэ.

Баялгийн сангийн гол зорилго нь нийгмийн дундаж давхаргыг бий болгох, бэлэн мөнгө тараах биш. Шууд болон шууд бусаар эрүүл мэнд, боловсрол гээд зөөлөн дэд бүтцэд хөрөнгө оруулна. Мөн аж үйлдвэрийн салбарт хөрөнгө оруулна. Яагаад гэвэл аж үйлдвэрийн салбар дахь хөрөнгө оруулалтыг Монгол Улсын одоогийн төсөв дийлэхгүй. Тиймээс энэ сан Монгол Улсад зайлшгүй шаардлагатай. 

 

 

x