Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/16-НД НИЙТЛЭГДСЭН

Дарь эхийн сүмийн галыг унтраах талаар Трампын өгсөн зөвлөгөөнд Францын тал хариулжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 4 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Францын томоохон түүхэн дурсгалуудын нэг болох Парисын Дарь эхийн сүм галд автаад байгаа билээ.

Дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа уг гал түймрийг хэрхэн унтраах талаар АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн саналыг твиттер хуудсандаа бичжээ.

Тэр “Парисын Дарь эхийн сүм шатаж байгааг харах аймшигтай байна. Агаараас онгоцоор ус цацаж унтраах нь оновчтой байж болох юм. Түргэн арга хэмжээ авах хэрэгтэй!” гэж бичсэн юм.

Үүнээс хоёр цагийн дараа Францын онцгой байдлын албаны твиттер хуудаснаас Трампын зөвлөгөөнд хариу өгсөн байна.

Өмнөх бичвэрүүд нь франц хэл дээр байсан бол тэд энэ удаа англиар бичсэн нь Трампын зөвлөгөөнд хариулсныг илтгэж байгаа юм.

Уг мэдэгдэлд “Дарь эхийн сүмийн галыг зогсоохын тулд Парисын гал унтраах албаны зуу зуун ажилтан бүх чадлаараа ажиллаж байна. Ингэхдээ онгоцноос усаар бөмбөгдөхөөс бусад бүх аргыг хэрэглэж байгаа. Хэрвээ энэ аргыг хэрэглэвэл сүм бүхэлдээ нурах аюултай юм” гэж тайлбарлажээ.

Сүмийг сэргээн босгоход ойролцоогоор 120 сая еврогийн зардал гарахаар байгааг ABC News суваг мэргэжилтнүүдийн хийсэн тооцооноос эш татан мэдээлсэн байна.

 

Эх сурвалж: Mashable