Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/16-НД НИЙТЛЭГДСЭН

"Нийслэлийн орчимд гарсан түймрүүд бүгд иргэдийн хайхрамжгүй, болгоомжгүй үйлдлээс үүдэлтэй"

Г.Номин, iKon.mn
2019 оны 4 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Цагдаагийн байгууллагаас хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн 2018, 2019 оны эхний гурван сарын нөхцөл байдлын талаар болон “Байгалиа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээний хүрээнд зохион байгуулах хяналт шалгалт, шалгалтын хүрээнд илэрсэн их хэмжээний хохиролтой гэмт хэргийн талаар мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/323254378267465/

Хурлын эхэнд ХЗДХ-ийн яамнаас “Байгалиа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээний хүрээнд зохион байгуулах ажлын талаар мэдээлэл хийсэн бол мэргэжлийн хяналтын байгууллагаас 2018 онд хүрээлэн буй орчны эсрэг гэмт хийсэн зөрчлийн мэдээлэл өглөө.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын зүгээс гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх чиглэлд түлхүү анхаарч байгаа ажээ.

Түүнчлэн хууль бусаар зэрлэг ан амьтан эд эрхтэн, ургамлыг худалдан борлуулахыг таслан зогсоох чиглэлээр хяналтын ажлыг зохион байгуулдаг байна.

 
Гэрэл зургийг mpa.mn

Мөрдөн байцаах албаны Хүрэээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга П.Эрдэнэбилэг ""Байгалиа хамгаалъя" нэгдсэн арга хэмжээг өнгөрсөн оны тавдугаар сард зохион байгуулсан нь үр дүнд хүрсэн гэж үзэж байгаа учраас энэ жилийн дөрөвдүгээр сарын 15-наас тавдугаар сарын 15 хүртэл нэг сарын хугацаатай зохион байгуулахаар төлөвлөж байна.

Цагдаагийн байгууллагын мэдээллийн санд бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 1.4 хувийг Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг эзэлж байна. Энэ нь нийт гэмт хэргийн тоотой харьцуулахад бага харагдаж байгаа боловч хохиролдын хэмжээ их байдаг.

Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг улирлын чанартай үйлдэгддэг. Ховордсон ан амьтныг хууль бусаар агнах, эд эрхтэнийг худалдан борлуулах гэмрт хэрэг 11 сараас 4 дүгээр сард ихээр гардаг. Үргэлжлүүлэн яргуй гарсны дараа гөрөөсний цус ууна хэмээн хууль бусаар ан хийдэг. Мэргэжлийн хүмүүс бол гөрөөсний цус уух нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэйг тайлбарласан байдаг. Өнгөрсөн жил гэхэд нэг иргэн гөрөөсний цус уугаад амь насаа алдсан.

Мөн хаврын улиралд хууль бус уул уурхайн олборлолт эхэлдэг. Саяхан 74.2 литр мөнгөн усыг худалдан борлуулах гэж байсан гурван бүлэг этгээдийг илрүүлэн саатуулаад байна. Холбогдох этгээдүүдийн мэдүүлснээр бол энэ мөнгөн ус 50 гаруй тэрбум төгрөгийн үнэтэй. Мөнгөн усыг уул уурхайн сайдын 2008 оны тушаалаар олборлдолтод ашиглахыг бүрэн хориглосон байдаг. Гэтэл гар аргаар алт олборлогчид хэрэглэсээр байна.

Дараагийн дугаарт хуурайшилт ихтэй байгаатай холбогдуулан түймэр ихээр гарч байна. 2019 оны эхний улирал 17 удаагийн түймэр гарснаас 12 түймрийн эзэн холбогдогчийг тогтоогоод байгаа. Хохирол тогтоох үйл ажиллагаа үргэлжилж байна.

Нийслэлд гарсан ой хээрийн болон зуслангийн чиглэлд гарсан түймрүүд бүгд иргэдийн хайхрамжгүй болгоомжгүй үйлдлээс үүдэлтэй.

Гоодойн аманд гарсан түймрийн улмаас гэхэд 23 байшин, нэг амбаар, нэг гэр шатсан. Уг түймэр гарахад хүргэсэн этгээдийг тогтоосон байгаа" хэмээн ярилаа.