2019/06/18
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,655.19₮
B30
УЛААНБААТАР
25°
|
11°
B30
УЛААНБААТАР
27°
|
15°
B30
УЛААНБААТАР
30°
|
16°
15:00
S30
24°
16:00
S30
25°
17:00
S30
25°
18:00
S30
24°
19:00
S30
23°
20:00
S30
21°
21:00
S29
19°
22:00
S29
17°
23:00
S29
15°
00:00
S29
14°
01:00
S31
13°
02:00
S29
12°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/16 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Иргэний үнэмлэх шаардахгүйгээр төрийн бүх үйлчилгээг хурууны хээгээр авдаг болно

С.Бадрал, iKon.mn
2019 оны 4 сарын 16
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт өчигдөр ажиллаж, үйлчилгээний танхимуудаар орж, иргэдтэй уулзан тэдэнд тулгамдаж буй асуудлыг сонсон, үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, цаашид анхаарах ажлын талаар удирдлагуудад нь үүрэг чиглэл өглөө.

“Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын Сүхбаатар, Хан-Уул, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдийн хүн ам ихээр төвлөрөн суурьшсан нутаг дэвсгэрт төрийн үйлчилгээний нэгдсэн 4 төв үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр төвүүдэд Авлигатай тэмцэх газар, Засгийн газрын 2 агентлаг, нийслэлийн нутгийн захиргааны 25 байгууллагын 225 албан хаагч 325 нэр төрлийн төрийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд үзүүлж байна.

Мөн төрийн үйлчилгээг нэг дороос цогцоор нь хүргэхийн тулд банк, нотариат, бичиг хэрэг, даатгал зэрэг хувийн хэвшлийн үйлчилгээг хамт бүрдүүлэн ажиллаж байна” гэж Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн дарга Б.Ууганбат Хотын захирагчид танилцууллаа.

Төрийн байгууллагуудаас үзүүлж буй үйлчилгээний төрлийг нэмнэ

 

Хотын захирагч С.Амарсайхан үйлчилгээний нэгдсэн төвөөр явж танилцсаны дараа “Төр татвар төлөгчдийнхөө төлсөн мөнгөөр буцаагаад иргэддээ төрийн үйлчилгээг нь түргэн шуурхай, хүндрэл чирэгдэлгүй хүргэх ёстой. Гэтэл төрд байгаа мэдээ мэдээллийг иргэдээсээ нэхдэг. Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөр 325 нэр төрлийн үйлчилгээг 25 байгууллага үзүүлэхэд 47 хувьд нь иргэний үнэмлэх шаардаж байна.

Шаардлагагүй олон бичиг баримтыг бүрдүүлэхийн төлөө иргэдэд учирч буй чирэгдэлийг хөнгөвчлөхийн тулд иргэний үнэмлэх нэхэхгүйгээр хурууны хээгээр иргэдэд бүх үйлчилгээг хүргэдэг байх үйлчилгээг өнөөдрөөс эхлэн нэвтрүүлж байна. Ингэснээр иргэдийн цаг зав, зардал хэмнэх ач холбогдолтой.

Мөн иргэдийн хамгийн их бухимдал дагуулдаг үйлчилгээ бол банкны төлбөр тооцооны асуудал юм. Одоогоор Улаанбаатар гэдэг ганцхан банкаар үйлчилгээ үзүүлж байна. Гэтэл бусад банкууд оочер дараалалгүй байдаг. Ийм аль ч банкаар болон пос машинаар төлбөрөө төлөх боломжийг бүрдүүлнэ. Мөн нэг цонхонд нэг үйлчилгээ үзүүлдэг системийн халж аль ч цонхонд очсон бүх төрийн үйлчилгээг үзүүлдэг болгож ачааллыг тэнцвэржүүлнэ. Цаашид төрийн байгууллагуудаас үзүүлж буй үйлчилгээний төрлийг нэмнэ” гэдгийг хэллээ.

Мөн нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төвийн ажилчидтай уулзаж, шийдвэрлүүлэх тулгамдаад буй асуудлуудыг нээлттэй хэлэлцэж, төрийн үйлчилгээг иргэнд ойрхон шуурхай байлгахад анхаарч ажиллахыг хүслээ.

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

x