Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/16-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Чинзориг: “JET INTERNATIONAL SCHOOL” эцэг эхчүүдийн хамгийн их хүсэн хүлээсэн сургууль байх болно

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 4 сарын 16
Сурталчилгаа

Даяарчлагдаж буй энэ нийгэмд хүн бүр хүүхдээ хэлний мэдлэгтэй, дэлхийд өрсөлдөхүйц иргэн болгохыг хүсдэг болсон. Энэхүү хүсэл, хэрэгцээг нь дагаад Олон улсын тодотголтой дунд сургуулиуд ч жил ирэх тусам нэмэгдэж байна. Боловсролын салбарт 20 гаруй жил ажилласан туршлагатай    Жэт-ийн хамт олон Жэт Олон Улсын Дунд Сургуулийг энэ намраас нээхээр болжээ. Тус сургуулийн талаар  үүсгэн байгуулагч Ц.Чинзориг багштай ярилцлаа.

 

Сайн байна уу? Хоёулаа ярилцлагаа “Жэт Олон Улсын Дунд Сургууль”-ийг нээх болсон санаа анх яаж гарсан болон бэлтгэл ажлын талаар яриагаа эхлүүлье.

Манай “Jet-School of English” 1995 онд байгуулагдсанаас хойш өдгөө 24 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ туршлага, сургалтын ноу- хау болон багш мэргэжилтнүүддээ тулгуурлаад сургууль байгуулах санааг 2012 онд багш нар, хамтарч ажилладаг томоохон зөвлөхүүд маань анх гаргаж байсан. Ингээд 2013 оноос эхлэн сургуулийнхаа бэлтгэл ажилдаа орж, 2014 онд энэ санаагаа туршиж эхлэхээр англи хэлний сургуульдаа “Хүүхдийн анги” нээсэн. Энэ анги нь жилд нэг ээлжид дунджаар 100-140 хүүхэд сургадаг, хамгийн эрэлттэй анги болсон. Уг ангиа нээснээр бид бүх насны хүүхэдтэй ажиллах, тэдний нас, хүйс, зан төлөвийн онцлогийг мэдэх гээд их үнэтэй мэдлэг, туршлага хуримтлуулсан гэж хэлж болно. За тэгээд 2012 оноос эхлүүлсэн санаагаа бид хөгжүүлэн, 7 жилийн хугацаанд судалгаа шинжилгээ, бэлтгэл ажлууд хийсний үндсэн дээр өөрсдийн гэсэн онцлогтой олон улсын дунд сургуулийг нээхэд бэлэн боллоо.

Жэт өөрсдийн гэсэн онцлогтой олон улсын дунд сургууль гэж хэллээ. Энэ талаараа тодруулбал?

Сургалтын хөтөлбөр, технологи, арга зүй гээд олон онцлог бий. Хамгийн чухал нь хүүхэд бүр өөр, төрөхөөс заяасан өгөгдөл, авьяас чадвартай. Тиймээс сургуульдаа бид бусад сургуульд байхгүй нэг шинэ хэлтэс байгуулсан. Энэ нь ерөнхийдөө тэнхимийн хэмжээнд, нэлээд өргөн хүрээнд үйл ажиллагаагаа явуулах “Нийгэмшихүйн хөтөлбөрийн хэлтэс” юм. Энэ хэлтэсд маань мэргэжлийн сэтгэл зүйчид, сэтгэл зүйн дасгалжуулагчид ажиллана.

Эдгээр хүмүүс нь хүүхэд бүртээ тулж ажиллаж, тэдний онцлог, өгөгдлийг тодорхойлсны дараа хүүхдийн авьяас билгийг бүр багаас нь хөгжүүлж эхэлнэ гэсэн үг юм.

Ингэж бэлтгэгдсэн хүүхэд дунд ангид орохдоо өөрийн онцлогтоо тохирсон мэргэшүүлэх суурь хичээлүүдийг үзэх бол ахлах ангидаа илүү гүнзгийрээд явна. Энэ нь мэргэжлээ сонгох, карьераа хэрхэн төлөвлөх, сургуулийн сонголт гэх мэт хүүхдийн цаашдын ирээдүйд ач холбогдол өндөртэй байх юм.

 

Олон улсын дунд сургуулийн хувьд ямар хөтөлбөртэй байх вэ?

Сүүлийн жилүүдэд манай улсад Кембридж, Америк, Япон гэх мэт гадны сургалтын олон систем орж ирсэн. Тухайн улсын соёл, онцлогт суурилагдсан эдгээр тогтолцоо нь манай Монгол хүүхдэд таарах уу гэсэн асуудал гарч байгаа юм.

Монгол хүүхдийн хувьд Боловсролын Яамнаас гаргасан “Цөм хөтөлбөр”-ийг заавал үзсэн байх шаардлагатай. Энэ хөтөлбөрөөр дамжиж байж Монгол хүүхэд болж төлөвшинө. Тиймээс манай сургуулийн хувьд энэ хөтөлбөрийг Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын “Fieldwork Education” боловсролын байгууллагын хөгжүүлдэг бага сургуулийн IPC, дунд сургуулийн IMYC хөтөлбөртэй хослуулж явна.

Эдгээр хөтөлбөрүүд нь 30 жилийн турш 98 орны 2000 гаруй сургуульд үр дүнтэйгээр хэрэгжиж байгаа. 

IPC, IMYC хөтөлбөрүүд нь академик мэдлэгийг өндөр түвшинд өгөхөөс гадна 21-р зуунд амжилттай ажиллаж, амьдрахад туслах дараах 8 ур чадварыг хүүхдэд олгодог давуу талтай.

IPC, IMYC хөтөлбөрүүд нь академик мэдлэгийг өндөр түвшинд өгөхөөс гадна 21-р зуунд амжилттай ажиллаж, амьдрахад туслах 8 ур чадварыг хүүхдэд олгодог давуу талтай.

  • Дэлхийн ямар ч улсын их сургуульд амжилттай суралцах
  • Сэтгэн бодох
  • Бие даан суралцах
  • Өөрийгөө илэрхийлэх
  • Асуудлыг шийдвэрлэх
  • Ургуулан бодох, төсөөлөх
  • Хаана ч хэнтэй ч өрсөлдөх
  • Биеэ зөв авч явах

Эдгээр хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ монгол хүүхдийн онцлог, соёлд тохируулсан байх нь  манай сургалтын хамгийн том давуу тал болно. Энэ бол дэлхийн монгол иргэнийг бэлтгэж чадах сургалтын тогтолцоо юм.

Хүүхдэдээ гадаад хэл эзэмшүүлэх хүсэл сонирхол эцэг, эх бүрт бий. Жэт Олон Улсын Дунд Сургууль хэд дүгээр ангиас эхэлж гадаад хэл үзэх вэ, мөн хэдэн хэл  үзэх вэ?

Орчин үед ганц гадаад хэлтэй хүн олон улсад байтугай эх орондоо ч өрсөлдөх чадвар муутайд тооцогдоно. Тэгэхээр манайх сурагчдадаа 2 гадаад хэлийг төрөлх хэл шиг  нь эзэмшүүлэх зорилго тавьж байгаа. Нэгдүгээр ангиас нь англи хэл үзэх бөгөөд нийт хичээлийн 46% нь англи хэл дээр орно. Анги ахих тусам англи хэл дээр үзэх хичээлийн тоо, хувь хэмжээ нэмэгдээд явна.

Харин 3 дугаар ангиас эхлэн сонголтоор үзэх хэлний хувьд манай улсын 2 том хөрш, дэлхийн зах зээлд дээгүүрт орох Орос, Хятад хэл байх болно. Яагаад гэхээр эдгээр улсууд нь хурдацтай хөгжиж байгаа төдийгүй дэлхийн хамгийн том эдийн засагтай таван орны хоёр нь юм. Орос хэлний хувьд шинжлэх ухааны мэдээллүүд их байдаг гэдгээрээ онцлогтой. Харвардын Их сургуулийн багш нар лекцээ заасныхаа дараа унших ёстой номын жагсаалт өгөхөд 10 ном тутмын 4-5 нь Орос эрдэмтдийн бүтээл байдаг гэж байгаа. Тэгэхээр яах аргагүй маш хэрэгтэй хэл л дээ.

Гадагшаа суралцахаар явахад олон улсын шалгалтуудын оноо их чухал байдаг. Танай сургуулийн төгсөгч тэдгээр шалгалтуудад бэлэн байж чадах уу?

Бид яг энэ чиглэлээр 24 жил ажилласан туршлагатай. Тэр ч утгаараа олон улсын шалгалтуудыг бид суралцагчиддаа ам бардам амлалт өгөх болно. Манай суралцагчид бага ангиасаа эхлэн уламжлалт бус, маш сонирхолтой аргаар хэлээ сурч эхэлнэ.Тэгэхээр сурагчид дунд ангиа төгсөхдөө олон улсын хэлний шалгалтуудад аль хэдийнээ бэлэн болж, цаашлаад C1 төвшинд хүрсэн байна.

Ингэж бэлтгэгдсэн хүүхэд маань ахлах ангидаа академик ур чадваруудад цагаа зарцуулж эхэлнэ.  Энэ чадварууд нь цаашдаа их сургуульд сурах SAT, ACT гэх мэт нарийн шалгалтуудад маш чухал.

Тэгэхээр манай төгсөгч академик чадварыг маш өндөр төвшинд эзэмшиж төгсөөд  гадны оронд очоод суралцахад гадаад оюутнаас ямар ч ялгаагүй байх болно.

Манай оюутнуудын гадны оюутнуудаас ялгардаг нэг ялгаа нь “Critical Thinking Skill” буюу шүүмжит сэтгэлгээ, учир шалтгааны холбоосыг таних, нэгтгэн дүгнэх, задлан шинжлэх, асуудлыг шийдвэрлэх зэрэг чадвар сул байдаг. Тэгэхээр бид яг энэ чанарыг л  хүүхдүүддээ багаас нь суулгаж өгөхийг зорьж, ажиллах юм.

 

Сайн сургууль, чадварлаг багш хоёр салшгүй холбоотой. Танай сургуулийн хувьд ямар баг бүрэлдэхүүнтэй ажиллах вэ? Бэлтгэл бүрэн хангагдсан уу?

Манай сургууль 2019 – 2020 оны хичээлийн жилд нийт 48 багш ажилчидтайгаар үйл ажиллагаа явуулна. Бид багш нартаа их өндөр шаардлага тавьж байгаа. Юун түрүүнд хүүхэдтэй ажиллах дуртай хүн байх, түүнчлэн одоогийн Z, Alpha үеийн хүүхдүүдийн зан төлөвийн онцлогийг ойлгож мэддэг, өндөр ёс суртахуунтай хүүхдийг ялгаварлан гадуурхах сэтгэлгээгүй хүүхэд бүрийг байгаагаар нь хүлээж авах чадвартай хүн байх. Мэдээж багшийн заах арга, мэргэжлийн мэдлэг ур чадвар өндөр төвшинд байна.

Сургуулийн зөвлөх багшаар Доктор Пүрэв-очир ажиллаж байгаа. Энэ багш маань Орос, Америк 2 улсын сургалтын системд боловсорсон, математик, физикийн чиглэлээр доктор хамгаалсан мэргэжилтэн юм.

Багш нарын хувьд манайх цөм болон ОУ-ын хөтөлбөрүүдийг хослуулсан байдлаар бэлдэж байгаа. IPC, IMYC хөтөлбөрийг тусгай сургалтад хамрагдсан, Их Британи, АНУ-д бага, дунд ангийн багшаар ажиллаж байсан туршлагатай, албан ёсны багшлах эрхтэй, гадаад багш нар заана.

Жэт олон улсын дунд сургуулийн хэрэглэгчдэд өгөх хамгийн гол амлалт нь юу байх вэ?

Зарим сургууль маш чадварлаг математикчийг бэлддэг. Харин зарим нь маш мундаг хэлтэй хүүхэд бэлддэг. Гэтэл хүүхдийг ингэж нэг талруу нь хэт туйлшруулах нь өөрөө их буруу.

Тэгэхээр бид нар юуг харж байгаа вэ гэхээр,  манай хүүхдүүд нэгдүгээрт дэлхийн хаана ч очсон өрсөлдөх чадварыг бий болгох шинжлэх ухааны цогц мэдлэгтэй, хоёрдугаарт өөрийгөө илэрхийлэх, нийгэмшихүйн хөгжил төлөвшлийн чадвартай-зөв иргэн, гуравдугаарт өв тэгш бие бялдар, урлаг гоо зүйн өндөр боловсролтой чадварлаг бие хүн бэлтгэх явдал юм. Энэ бол манай сургуулийн хамгийн үнэт зорилго. Тийм ч учраас Жэт Олон Улсын Дунд Сургууль маань эцэг эхчүүдийн хамгийн их хүсэн хүлээсэн сургууль байх болно гэдэгт итгэлтэй байгаа.

Энэ жилийн хувьд элсэлт, бэлтгэл анги хэзээ эхлэх вэ?

Бэлтгэл анги маань 5 дугаар сарын 6-наас элсэлтээ авч эхэлнэ. 2019 – 2020 оны хувьд бага, дунд ангийн элсэлт авч байгаа 2020 оноос ахлах ангиа авна.  

Сонирхолтой ярилцлага өрнүүлсэн танд баярлалаа. Монгол хүүхдийг дэлхийн иргэн болгож хөгжүүлж, хүмүүжүүлэх их үйлсэд нь өндөр амжилт хүсэе!

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.