Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/15-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхийлөгчийн Тамгын газрын ажилтан асан Ё.Батбаяр өөрийгөө С.Зоригийн хэргийн гэрч байж магадгүй гэдгээ зарлалаа

Б.Ану
2019 оны 4 сарын 15
iKon.MN

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үед Хэвлэл мэдээллийн албаны даргаар ажиллаж байсан Ё.Батбаяр нэгэн нэвтрүүлгийг бэлтгэжээ.

Тэрбээр 1998 оны аравдугаар сарын 2-нд буюу УИХ, Засгийн газрын гишүүн С.Зоригийн амь насаа алдсан өдрийн орой нэлээд сандарсан эрэгтэй, эмэгтэй хүнийг Нэгдүгээр сургууль орчмоос машинаараа 3-р хорооллын эцэс хүргэж өгсөн тухайгаа ярих бөгөөд энэ нь С.Зоригийг бүрэлгэсэн хоёр хүн байж магадгүй гэж өнөөдрийг хүртэл бодож иржээ.

Хачирхалтай нь энэ түүхийг Ё.Батбаяр бусдад ярих бүрт нь ямар нэгэн зүйл тохиолдсон тухай дараах нэвтрүүлэгтээ ярьсан байна.

Нэвтрүүлэг үзэх:

Нэвтрүүлэгт дурдагдсан зарим албан бичгийг баримтаар хүргэж байна: