Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/15-НД НИЙТЛЭГДСЭН

Мэдэгдэл

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 4 сарын 15
Сурталчилгаа
Зураг зураг

АНУ-ын Колорадо мужид бүртгэлтэй Вагнер Интернэшнал Лимитэд нь Тоног төхөөрөмжийн Монгол Улс дахь дилерийн эрхийг Катерпилларын өөр дилерт худалдах санал бүхий, заавал хэрэгжүүлэх нөхцөлгүй албан бичигт гарын үсэг зурснаа мэдэгдэж байна.

Ингэснээр Вагнер Ази Групп Лимитэдийн болон Монгол Улс дахь компанийн 100% болох бүх хувьцааг худалдан шилжүүлэхээр байгаа. Дээрх арилжаа нь худалдан авагчийн нөхцөл байдлын урьдчилсан үнэлгээ болон үйлдвэрлэгчийн зөвшөөрлөөс мөн хамаарна. Худалдааны гэрээ зурагдвал 2019 оны сүүлийн улиралд багтаан хувьцааг шилжүүлж, гэрээний хэрэгжилтийг хангахаар бид нар төлөвлөж байна. Бизнесийн өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн үйл ажиллагааг хангахын төлөө, шилжилтийн үед харилцагч нарт үйлчилгээг зохих түвшинд хүргэх талаар Оролцогч бүх талууд Бид хүчин чайрмаж ажиллана. Вагнер Интернэшнэл Лимитэд болон түүний хараат, охин компаниуд, Вагнерийн гэр бүл хувьцаа эзэмшигчид Монголд 23 гаруй жилийн турш бизнес эрхэлж ирсэн.

“Монгол Улс дахь бизнесээ зарах шийдвэр гаргахад бид нарын хувьд тодорхой хэмжээнд хүнд байсан. Сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд бид нар ажилтнуудтай, харилцагч нартай болон худалдан авагч нартай хамтран ажиллаж ирсэнд чин сэтгэлээсээ талархаж ирсэн. Бизнесийг зарах болсон бид нарын шийдвэр нь гагцхүү АНУ дахь бизнесийн үйл ажиллагаанд хүчин чармайлтаа бүрэн гарган төвлөрч, хойч үедээ шилжүүлэхэд оршиж байгаа юм” хэмээн үүсгэн байгуулагч Брюс Вагнер нэмж хэлсэн юм. Бид бизнесээ үргэлжлүүлэн хэвийн явуулж, харилцагч Та бүхнийгээ дэмжих болно.

Гүнээ хүндэтгэсэн,
ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ БРЮС С.ВАГНЕР