2019/04/19
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,636.40₮
B30
УЛААНБААТАР
15°
|
B30
УЛААНБААТАР
13°
|
-6°
B30
УЛААНБААТАР
20°
|
10:00
S30
14°
11:00
S30
17°
12:00
S24
17°
13:00
S24
17°
14:00
S24
16°
15:00
S24
14°
16:00
S32
11°
17:00
S32
18:00
S32
19:00
S32
20:00
S31
21:00
S31

СТАТИСТИК: Монгол Улсад ажиллаж, суралцахаар гадаадын 13,200 иргэн иржээ

Б.Билгүүн, iKon.mn
2019 оны 4 сарын 15
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

Манай улсын хилээр 2019 оны эхний улиралд давхардсан тоогоор 1.3 сая зорчигч нэвтэрсэн нь өмнөх оны мөн үеэс 54,200 буюу 4.5%-аар өссөн дүн. 

Улсын хилээр орж ирсэн зорчигчдын 

  • 40.2% нь Замын-Yүд
  • 17.6% нь Буянт-Ухаа
  • 12.1% нь Гашуун сухайт
  • 11.1% нь Алтанбулаг
  • 6.7% нь Шивээ хүрэн
  • 12.3% нь бусад боомтоор орсон байна. 

Улсын хилээр 2019 оны эхний улиралд гадаадын 88.6 мянган хүн орсон нь өмнөх оны мөн үеэс 2.7 (3.1%) мянгаар өсжээ. Тэдний 83.6 хувь нь 30 хүртэл хоног, 14.6 хувь нь 90, түүнээс дээш хоног, 1.8 хувь нь 30-аас 90 хүртэл хоногийн хугацаагаар ирсэн байна. 

Гадаадын зорчигчдын 75.4 (85.1%) мянга нь аялал жуулчлалын зорилгоор хилээр орсон нь өмнөх оны мөн үеэс 4.8 (6.9%) мянгаар өссөн тоо. Хилээр орсон гадаадын зорчигчдын 13.2 (14.9%) мянга нь ажиллах, суралцах болон байнга оршин суух зорилгоор иржээ.

Өмнөх оны мөн үеэс 

  • Хонг Конг (БНХАУ) улсын жуулчид 159 (81.5%), Тайвань (БНХАУ)-ийнх 104 (72.7%)
  • БНАСАУ-ынх 44 (71.0%)
  • Австри улсынх 22 (31.9%) хүнээр ӨССӨН бол 
  • Турк улсынх 217 (48.8%), 
  • Индонезийнх 22 (28.2%), 
  • Испани улсынх 21 (22.6%) хүнээр БУУРЧЭЭ

Улсын хилээр орсон гадаадын зорчигчдын 84.7 (95.7%) мянга нь насанд хүрэгч, 3.8 (4.3%) мянга нь хүүхэд байна. 

Тэдгээр нийт иргэдийн  

  • 39.5%- БНХАУ
  • 30.0 хувийг ОХУ
  • 9.1%-ийг БНСУ 
  • 3.3%-ийг Япон  
  • 2.5%-ийг АНУ 
  • 2.4%-ийг Казахстан
  • 13.2%-ийг хувийг бусад улсын иргэд эзэлж байна.

Манай улсын давхардсан тоогоор 548.8 мянган иргэн 2019 оны эхний улиралд гадаадад зорчсоноос 395.5 (72.1%) мянга нь хувийн журмаар явжээ.

Улсын хилээр 2019 оны эхний улиралд давхардсан тоогоор 597.9 мянган тээврийн хэрэгсэл нэвтэрсэн нь өмнөх оны мөн үеэс 37.2 (6.6%) мянгаар өссөн дүн юм. Тэдгээрийн 38.1 хувийг ачааны машин, 29.1 хувийг суудлын машин, 30.7 хувийг ачааны вагон, 2.1 хувийг бусад тээврийн хэрэгсэл эзэлжээ. 

x