Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/15-НД НИЙТЛЭГДСЭН

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оныхоос 6.7% өсөв

Т.Саран, iKon.mn
2019 оны 4 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Үндэсний статистикийн хороо өнөөдөр 2019 оны гуравдугаар сарын нийгэм, эдийн засгийн байдлыг танилцуулав. 

Уг тайлангаар өнгөрсөн гуравдугаар сард хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын хэмжээнд өмнөх сараас 0.7%, өмнөх оны эцсээс 1.8%, өмнөх оны мөн үеэс 6.7%-аар өссөн байна.

Инфляц өмнөх оны мөн үеэс ийнхүү 6.7 хувиар өсөхөд

  1. Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 8.2 хувь, тэр дундаа 
  • мах, махан бүтээгдхүүний дэд бүлгийн үнэ 20.5 хувь
  • согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 6.2 хувь
  • сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөгний дэд бүлгийн үнэ 3.1 хувь өссөн бол 

       2. Согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 4.1 хувь 

       3. Тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 4.9 хувь 

       4. Орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 8.7 хувь, үүнд цахилгаан, хийн болон бусад түлшний дэд бүлгийн үнэ 9.3 хувь

       5. Эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 9.9 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна. 

Харин өмнөх сараас 0.7% өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 1.9 хувь, согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 0.2 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ 0.6 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна. 

Тэгвэл Улаанбаатар хотод хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2019 оны гуравдугаар сард өмнөх сараас 0.8%, өмнөх оны эцсээс 1.5%, өмнөх оны мөн үеэс 7.5 хувиар өслөө.

Нийслэлд инфляци өмнөх оныхоос 7.5% өсөхөд 

  • хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 7.7 хувь, 
  • хувцас, бөс бараа, гутлын бүлгийн дүн 10.5 хувь, 
  • орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 12.0 хувь,
  • согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 4.6 хувь,
  • тээврийн бүлгийн үнэ 4.2 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.  

Улаанбаатар хотод 2019 оны 3 дугаар сард өмнөх сараас хэрэглээний сагсны 344 нэрийн бараа, үйлчилгээний 34.6 хувь буюу 119 бараа, үйлчилгээний үнэ өсөж, 4.9 хувь буюу 17 бараа, үйлчилгээний үнэ буурч, 60.5 хувь буюу 208 бараа үйлчилгээний үнэ өөрчлөлтгүй байв. 

Судалгаанд сонгогдсон хүнсний 100 нэрийн барааны 62 нэрийн барааны үнэ нэмэгджээ.

Зураг. Хэрэглээний үнийн индексийн сарын өөрчлөлт, аймаг, нийслэлээр, 2019 оны гуравдугаар сард

 
Эх сурвалж: ҮСХ