Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/15-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: 4,400 жилийн дараа нээгдсэн эртний Египетийн бунхны дотоод байдал

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 4 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Бямба гарагт Египетийн засгийн газар эртний тавдугаар эзэнт гүрний үеийн бунхныг анх удаа нээж үзүүлжээ.

Кайр хотоос өмнө зүгт орших Саккара дахь эртний оршуулгын газраас олдсон энэ бунхан Египетийг 4,400 орчим жилийн өмнө захирч байсан тавдугаар эзэнт гүрний язгууртан Хуви гэгчийнх юм байна.

Дөнгөж өнгөрсөн сард шинээр илрүүлсэн бунхныг Египетийн эртний дурсгалын сайд Халед Аль Энани гадаад орнуудын элчин сайд нарын хамт орж үзэж сонирхжээ.

Бунхны дотоод ханын зураг чимэглэл гайхалтай сайн хадгалагдаж үлдсэн байна. Тэр ч байтугай ханын зургийг зурсан хүний хурууны хээ тов тод үлджээ.

Египет улс 2011 онд гарсан бослого, үймээн самууны дараа аялал жуулчлалын салбараа дахин сэргээхийн тулд эртний олдворуудыг шинээр нээх, таниулан сурталчлах ажлыг эрчимжүүлээд байгаа юм.

Эх сурвалж: AFP, Ruptly