Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/15-НД НИЙТЛЭГДСЭН

Гуравдугаар сард мэндэлсэн хүүхдүүдээс 170 нь ихэр байжээ

Т.Саран, iKon.mn
2019 оны 4 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Улсын хэмжээнд 2019 оны гуравдугаар сард 6,551 хүүхдэд регистрийн дугаар олгосон байна.

Нийт төрсөн хүүхдийн 3,311 нь эрэгтэй, 3,240 нь эмэгтэй, 170 нь ихэр байсныг ЭМЯ-ны цахим бүртгэлд тэмдэглэжээ. Шинээр төрсөн хүүхдүүдийн дундаж жин 3,394 грамм байсан бол дундаж өндөр 51 см байна.

Нийт амаржсан эхчүүдийн 3.9 хувь нь 20 хүртэлх насныхан байгаа бол 4.0% нь 40-өөс дээш насныхан байжээ. Мөн амаржсан эхчүүдийн 44.5 хувь нь гэрлээгүй, 1.4 хувь нь гэрлэлтээ цуцлуулсан болохыг Үндэсний статистикийн хорооноос танилцуулсан 2019 оны гуравдугаар сарын нийгэм, эдийн засгийн байдлын тайланд тусгасан байна.