2019/06/18
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,655.19₮
B30
УЛААНБААТАР
25°
|
11°
B30
УЛААНБААТАР
27°
|
15°
B30
УЛААНБААТАР
30°
|
16°
15:00
S30
24°
16:00
S30
25°
17:00
S30
25°
18:00
S30
24°
19:00
S30
23°
20:00
S30
21°
21:00
S29
19°
22:00
S29
17°
23:00
S29
15°
00:00
S29
14°
01:00
S31
13°
02:00
S29
12°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/15 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

"УБТЗ" ХНН 1.5 тэрбумын хаусын өмчлөлийн асуудлаар ҮАБЗ-д хандана

Г.Номин, iKon.mn
2019 оны 4 сарын 15
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

“УБТЗ” ХНН-ийн даргаар 2014-2016 онд ажилласан Л.Пүрэвбаатар нийгэмлэгийн хөрөнгөөр хувьдаа Зайсанд 1.5 тэрбум төгрөгийн үнэтэй хаус захиалан бариулсан, эзэмшиж байгааг хууль бус үйлдэл хэмээн үзэж, шүүхэд хандан тус хаусыг нийгэмлэгийн өмчлөлд шилжүүлэх шийдвэр гаргасан байдаг. Гэтэл өнөөдрийг хүртэл иргэн Л.Пүрэвбаатар хаусаа чөлөөлж өгөхгүй байна хэмээн “УБТЗ” ХНН-ээс мэдээлэл хийлээ.

 
Гэрэл зургийг mpa.mn

“УБТЗ” ХНН-ийн Хууль зүйн албаны хуулийн зөвлөх Х.Энхсүх "Иргэн Л.Пүрэвбаатар 2014 оны арванхоёрдугаар сард төмөр замын удирдах байгууллага болох Ерөнхий хорооны хурлаар төмөр замын даргаар томилогдсон байдаг. Томилогдсон тухайн өдрөө ажил олгогч буюу Ерөнхий хороотой контракт гэрээ байгуулалгүйгээр Төрийн өмчийн хорооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Цогтбаатартай контрактын гэрээг хууль бусаар байгуулсан байгаа юм.

Тухайн үед Д.Цогтбаатар гэдэг хүн түр орлон гүйцэтгэгч буюу УБТЗ-ыг төлөөлөх эрхгүй этгээд байсан. Тийм этгээдтэй хийсэн контракт гэрээгээ үндэслэн УБТЗ-ын хөрөнгөөр өөртөө 1.5 үнэтэй хаус авах шийдвэр гаргасан байдаг.

Албан тушаалд томилогдсоноосоо хойш 20 хоногийн дараа гэхэд орон сууц худалдан авах гэрээнд өөрөө гарын үсэг зурсан.

Ингээд 2016 оны есдүгээр сар хүртэл ажиллаж, түүнтэй байгуулсан контракт гэрээг дүгнэх хурлаар Л.Пүрэвбаатар гэрээнд заасан үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлсэн байна хэмээн үзэж хугацаанаас өмнө контракт гэрээг цуцалж, ажлаас нь халсан.

Ажлаас халсан тохиолдолд ажил олгогч албаны орон сууцаар хангаж байсан бол орон сууцаа буцаан авах эрхтэй байдаг. Энэ эрхийнхээ дагуу тухайн орон сууцыг өөрийн өмчлөлд авах хүсэлтээ удаа дараа илэрхийлсээр ирсэн. Гэтэл Л.Пүрэвбаатар орон сууцыг чөлөөлж өгөхгүй байсан учир 2018 оны нэгдүгээр сард орон сууцыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийг гаргасан. Тухайн хэргийг хэлэлцэх явцад Л.Пүрэвбаатар сөрөг нэхэмжлэл буюу тухайн орон сууцыг өөрийнх нь өмчлөлд шилжүүлэх тухай нэхэмжлэл гаргасан байдаг.

Анхан шатны шүүхийн шийдвэр Л.Пүрэвбаатарын талд гарсан байдаг ч 2018 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд УБТЗ-ын дарга асан Л.Пүрэвбаатарт холбогдох шүүх хурал болж, "УБТЗ" ХНН-ийн  нь хуульд заасны дагуу бусдын хууль бус эзэмшлээс өөрийн хөрөнгөө шаардах эрхтэй" гээд Л.Пүрэвбаатар нь уг хаусыг эзэмших, ашиглах эрхгүй тул нэн даруй суллаж Улаанбаатар Төмөр Замд буцааж өгүүлэхээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн юм.

Энэхүү шийдвэрийг эсэргүүцэж Л.Пүрэвбаатар нь Улсын дээд шүүхэд гомдол гаргасныг Улсын дээд шүүх хэлэлцээд Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталж, Л.Пүрэвбаатарын гомдлыг хэрэгсэхгүй болгосон.

Ингээд үл хөдлөх эд хөрөнгийг хууль ёсны өмчлөгчид буюу Улаанбаатар төмөр замд шүүхийн шийдвэрийн дагуу хүлээлгэн өгөх, үүнийг албадан гүйцэтгэх тухай Дээд шүүхийн тогтоол гараад, Хан-Уул дүүргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар албадан гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байхад иргэн Л.Пүрэвбаатар Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж, тус шүүхийн шүүгч энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулахгүй байхыг даалгасан захирамж гаргасан. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ” гэсэн заалт зөрчигдөж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага Дээд шүүхийн тогтоолыг биелүүлэх үү эсхүл анхан шатны шатны шүүхийн шүүгчийн захирамжаар үйл ажиллагаагаа зогсоох уу гэсэн эрх зүйн маргааны эх үндэс болж хууль ёс гажуудахад хүргэлээ.

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн дээрх шийдвэр Дээд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэхэд хамааралгүй болохыг дөнгөж тогтоогоод байтал, иргэн Л.Пүрэвбаатар дахин ХУД-ийн Иргэний хэргийн шүүхэд хандаад байна.

Тиймээс энэ асуудлыг эцэслэн шийдвэрлүүлэхээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ҮАБЗ-д өнөөдөр хандаж байгаа" хэмээн тайлбарлалаа.

"Л.Пүрэвбаатарт контракт гэрээний дагуу УБТЗ-аас авах өөр орон сууц байхгүй"

УБТЗ-ын даргаар ажиллаж байсан бол заавал орон сууцаар шагнадаг эсэхийг “УБТЗ” ХНН-ээс тодруулахад,

"Үе үеийн замын дарга нар Ерөнхий хороотой контракт гэрээ байгуулсны дагуу, гэрээнд заасан хугацаанд хийсэн ажлаа дүгнүүлээд хангалттай гэж үзвэл амьдарч байсан орон сууцаа өөрийн өмчлөлд шилжүүлэх эрх үүсдэг.

Гэтэл Л.Пүрэвбаатар гэдэг хүний ажил хангалтгүй хэмээн дүгнэгдэж, хугацаанаас нь өмнө халсан. Энэ хүнд контракт гэрээний дагуу УБТЗ-аас авах өөр орон сууц байхгүй" гэх тайлбарыг өглөө.

 

x