Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ 2019 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 2163.4 тэрбум төгрөг, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 1969.1 тэрбум төгрөг болж, тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 194.3 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа.
Төсвийн тэнцвэржүүлсэн орлого 2019 оны гуравдугаар сард 709.1 тэрбум төгрөгт хүрч, өмнөх сараас 54.7 (7.2%) тэрбум төгрөгөөр буурч, нийт зарлага, цэвэр зээлийн хэмжээ 816.8 тэрбум төгрөгт хүрч, 222.7 (37.5%)тэрбум төгрөгөөр өсжээ.
Татварын нийт орлого 2019 оны эхний улиралд 1971.5 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 353.4 (21.8%) тэрбум төгрөгөөр өсөхөд
Улсын нэгдсэн төсвийн орлогын 81.0 хувийг татварын орлого, 7.9 хувийг татварын бус орлого, 10.5 хувийг ирээдүйн өв сангийн орлого, 0.6 хувийг тогтворжуулалтын сангийн орлого эзэлж байна.
Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 2019 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 1969.1 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 132.5 (7.2%) тэрбум төгрөгөөр өсөхөд
төгрөгөөр өссөн нөлөөлсөн байна.
Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт дүнд урсгал зардал 91.5 хувь, хөрөнгийн зардал 8.5 хувийг эзэлж байна.
Эх сурвалж: ҮСХ