Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/15-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн хоёрдугаар дайны үеийн бөмбөгийг Франкфурт хотын голоос олж дэлбэлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 4 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Баасан гарагт Германы Франкфурт хотын дундуур урсдаг Рейн мөрний нэг салаанд 250 кг жинтэй бөмбөг илрүүлсэн юм. Дэлхийн хоёрдугаар дайны үеийн тэсрээгүй үлдсэн бөмбөгийг гал сөнөөгчид усанд шумбах дадлага хийж байхдаа олжээ.

Уг бөмбөгийг дэлбэлж, аюулгүй болгох ажлыг Ням гарагт гүйцэтгэсэн байна. Дэлбэлэхээс өмнө ойр орчимд нь амьдардаг 600 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ.

Дэлхийн хоёрдугаар дайны үед Холбоотнуудын хаясан бөмбөгнүүд Германы хотуудаас үе үе илэрдэг. 2017 онд Франкфурт хотын барилгын талбайд Британий онгоцноос хаясан 1.4 тонн жинтэй HC 4000 бөмбөг илрүүлж байв. Үүнийг дэлбэлж, аюулгүй болгоход 60,000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлж байжээ.

 

Эх сурвалж: CNN