Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/15-НД НИЙТЛЭГДСЭН

Аварга шувуу эзнийхээ амийг хөнөөжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 4 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Баасан гарагт АНУ-ын Флорида мужийн иргэн өөрийн тэжээсэн аварга шувуунд өшиглүүлж амиа алджээ.

Амьтан судлаачид кассовари хэмээх энэ нисдэггүй, аварга том биетэй шувууг дэлхийн хамгийн аюултай шувуу гэж үздэг. 2017 онд эрдэмтэд Хятадаас кассоваритай тун адилхан үлэг гүрвэлийн яс олсон нь түүний энэ алдрыг улам баталгаажуулж байжээ.

Кассовари нь Австрали, Папуа Шинэ Гвинейн уугуул амьтан бөгөөд хэмжээгээрээ дэлхийд хоёрт ордог том шувуу. Түүнээс том ганц шувуу нь тэмээн хяруул юм.

Кассовари 170 см өндөр, 75 кг хүнд болтлоо өсдөг. 10 см хүртэл урт болдог сарвуу нь чинжаал хутга шиг хэлбэртэй. Энэ зэвсгээрээ тэр ямар ч амьтныг өшиглөж хөнөөх чадвартай юм байна.

Бас цагт 50 км хүртэл хурдалж, усанд чадамгай сэлж, агаарт 2 метр өндөр үсэрдэг. Гэхдээ судлаачдын тогтоосноор кассовари нь хоол тэжээлтэй холбоотой шалтгаанаар хүн рүү дайрдаг байна.

Австралид гарсан 150 халдлагыг судлаад кассовариудын 75 хувь өмнө нь хүний гарт тээжэлгэж байсныг тогтоожээ. Өөрөөр хэлбэл зэрлэг байгалиас салгаж, хүнээр тэжээлгэснээр энэхүү аварга шувууны зан авир өөрчлөгдөн түрэмгий болсон нь харагдсан байна. Тиймээс гаршуулж тэжээхгүй, байгальд байхад нь оролдохгүй бол тийм ч аюултай амьтан биш гэж судлаачид дүгнэжээ.

 

Эх сурвалж: Business Insider