Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/15-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: 768 айлын орон сууцны бүтээн байгуулалтын ажлын шав тавих ёслолын үйл ажиллагаа болно

ikon.mn
2019 оны 4 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

АТҮТ-ийн Хурлын танхимд
09:00-14:00 цагт “Зорчигч тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангуулах, эрсдлээс урьдчилан сэргийлэх нь” сэдвээр ЗТХЯ, МХЕГ, АТҮТ хамтран хэлэлцүүлэг зохион байгуулна.

 “Шангри-ла” зочид буудлын хурлын танхимд

10:00-16:00 цагт  Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилт дээрх үндэсний сайн дурын илтгэлийн төслийг танилцуулах үндэсний хэлэлцүүлэг болно.

Нээлттэй нийгэм хурлын танхимд

10:00-12:00 цагт  “Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан ба авлига” сэдвээр хэлэлцүүлэг болно.

АТҮТ-ийн гадна 

10:30 цагт Орон нутгийн зорчигч тээврийн жолооч нар МАНАН бүлэглэлд ажлын байраа алдаж байна хэмээн эрх ашгаа хамгаалах хэвлэлийн хурал хийж, суулт зарлана.

Монголын залуучуудын холбоонд

11:00 цагт “Бүтээгч ертөнц” хамтын хөгжлийн төслийн талаар мэдээлэл хийнэ.

Үндэсний статистикийн хороо, B1 давхарт

11:00 цагт Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2019 оны эхний 3 сарын статистик мэдээг танилцуулна.

“Монгол ньюс” мэдээллийн төвд

11:00 цагт Улаанбаатар төмөр зам ХНН-ээс Иргэн Пүрэвбаатарын хууль бусаар эзэмшиж буй нэг тэрбум 484 сая төгрөгийн үнэ бүхий хаусын талаар мэдээлэл хийнэ. .

11:30 цагт Монголын үндэсний морин уралдаан уяачдын холбооноос тус холбооны Анхдугаар их хурлын талаар мэдээлэл хийнэ.

Баянхошуунд

12:00 цагт Баянхошуунд байрлах Бат Гэрэлт Ирээдүй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асрамжийн газрын нээлттэй өдөрлөг болно. Итгэлт Өргөө асрах газар шинээр барих барилгын ажлын танилцуулга хийгдэнэ. 95955733

Буянт-Ухаа спорт цогцолборын хойд талд

12:30 цагт “Орлогод нийцсэн орон сууц”-ны төслийн 768 айлын орон сууцны бүтээн байгуулалтын ажлын шав тавих ёслолын үйл ажиллагаа болно.