2019/08/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,673.17₮
B30
УЛААНБААТАР
22°
|
B30
УЛААНБААТАР
24°
|
11°
B30
УЛААНБААТАР
25°
|
12°
10:00
S26
14°
11:00
S26
16°
12:00
S26
19°
13:00
S26
20°
14:00
S30
21°
15:00
S30
22°
16:00
S30
22°
17:00
S30
22°
18:00
S30
21°
19:00
S30
18°
20:00
S29
15°
21:00
S31
14°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/14 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийслэл дэх рекламны самбаруудыг цэгцэлнэ

ikon.mn
2019 оны 4 сарын 14
iKon.MN

Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт 2017 оны аравдугаар сарын байдлаар 414 гадна зар сурталчилгааны байгууламжтай гэсэн тооллогын дүн мэдээ байдаг байна. Энэ сарын наймны өдөр хуралдсан Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн дээр Хотын захирагч С.Амарсайхан рекламны самбаруудыг цэгцлэх талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрт үүрэг болгосон.

Энэхүү үүрэг даалгаварын хэрэгжилтийг Хотын захирагч шалган өнөөдөр нийслэлд  байрлах зөвшөөрөлгүй, хотын өнгө үзэмж, иргэдийн аюулгүй амьдрах орчинд сөргөөр нөлөөлж байгаа самбар, мэдээллийн байгууламжийг нэн даруй буулгах, өнгө үзэмжийг нь сайжруулахыг даалгав.

 
 
 
 

Энхтайваны гүүрийн хоёр талаар цуваа байрлуулсан самбарууд нь хотын өнгө үзэмж, жолоочийн хараанд сөргөөр нөлөөлж, гадна зар сурталчилгааны байгууламжийн тухай НИТХ-ын  2013 оны 3/32 тоот тогтоолыг зөрчиж байгаа тул буулгах, мөн Чингэлтэй дүүрэг 32-ын тойрогт байрлах рекламны самбар нь урагдаж, төмөр нь салхинд хийсч ойр орчинд нь ажиллаж амьдарч, зорчиж буй иргэдэд осол аюул учруулах нөхцөл байдал үүсгэж болзошгүй байгаа тул холбогдох байгууллагуудад нь нэн даруй арга хэмжээ авч ажиллахыг чиглэл болгов гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

x