Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/13-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлийн онцгойд түймэр унтраахад нэн шаардлагатай тоног, төхөөрөмжийг шийдвэрлэж өгөхөөр боллоо

ikon.mn
2019 оны 4 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо буюу Богд уулын Богины аманд шар өвс шатаж мод руугаа орсон байна. Түймрийг унтраахаар Нийслэлийн онцгой байдлын газрын долоон ангийн 65 албан хаагч, 12 техник хэрэгсэлтэйгээр нэг цаг гаруй хугацаанд ажиллаж  гал түймрийг цурманд оруулжээ.

Түймрийн голомтод Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан болон нийслэлийн удирдлагууд очиж ажиллав.

 
 
 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан хэлсэн үгэндээ хаврын хуурайшилттай байгаа энэ үед иргэд амарч зугаалахдаа анхаарал болгоомжтой, тэр тусмаа ойн бүсэд сонор сэрэмжтэй зөв боловсон амрахыг уриалаад, ой хээрийн түймэр унтраахад нэн шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгсэлийг Нийслэлийн онцгой байдлын газарт шийдвэрлэж өгөхөөр боллоо.

Мөн тэрээр Богд ууланд гарсан түймрийг унтраахад иргэний үүргээ биелүүлэн сайн дураараа ажилласан “Зайсан мото” клубын залууст талархлаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.