Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/13-НД НИЙТЛЭГДСЭН

Ирэх долоо хоногийн Даваа гарагт Налайхын ЗАМ ХААГДАНА

Т.Саран, iKon.mn
2019 оны 4 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд түр хааж, замыг шинэчлэн засахаар болсон билээ.

Замын хөдөлгөөн хаагдах хугацаанд хүнд даацын ачааны автомашин болон автобусууд Зуунмодын замаар, бусад нь түр замаар зорчихоор зохицуулалт хийжээ.

  • Зүүн болон өмнөд бүсийн Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр аймгууд, нийслэлийн алслагдсан Багануур, Багахангай, Налайх дүүрэг, Тэрэлж-Горхийн аялал жуулчлалын бүсээс Улаанбаатар чиглэлд хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийн бүх жин нь 3.5 тн-оос дээш ачааны машин, 8-аас дээш хүний суудалтай зорчигч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг “Налайх, Чойрын уулзвар-4 дүгээр зөрлөг-Төв аймгийн Зуунмод-Улаанбаатар”, “Улаанбаатар-Зуунмод-4 дүгээр зөрлөг-Налайх, Чойрын уулзвар” гэсэн чиглэлээр зохион байгуулна.
  • Бүх жин нь 3.5 тн-оос дээш ачааны автомашин болон 8-аас дээш хүний суудалтай зорчигч тээврийн хэрэгслээс бусад тээврийн хэрэгслүүд Гачууртын уулзвараас-Налайх, Чойрын уулзвар хүртэлх чиглэлд гаргасан түр замаар зорчино. 

Тээврийн цагдаагийн албанаас дээрх чиглэлүүдийн автозамын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллах бөгөөд иргэдийг мэдээлэх самбар, тэмдэг, тэмдэглэлийн дагуу хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна. 

Налайхын шинэ зам олон улсын стандартад нийцсэн, дөрвөн эгнээтэй, бүрэн гэрэлтүүлэгтэй, явган хүний болон дугуйн замтай болох юм.

 

 

Эх сурвалж: ТЦА