Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/13-НД НИЙТЛЭГДСЭН

“Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төв хоорондын хүлээн авагч улсын хэлэлцээр“-т гарын үсэг зурав

ikon.mn
2019 оны 4 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Монгол Улс далайд гарцгүй хөгжиж буй орнуудын асуудлаар олон улсын тавцанд идэвхитэй үйл ажиллагаа явуулж, энэ хүрээнд далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийг Улаанбаатар хотноо байгуулах санаачлагыг анх 2006 онд гаргасан.

Ингээд “Далайд гарцгүй хөгжиж орнуудын олон улсын судалгааны төв байгуулах тухай олон талт хэлэлцээр”-ийн төслийг НҮБ-тай хамтран боловсруулж, Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Сайд нарын хурлаар батлуулсан юм.

Уг олон талт хэлэлцээрээр хүлээсэн үүргийнхээ хүрээнд Улаанбаатар хотноо 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Монгол Улсын Засгийн газар болон “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төв хоорондын хүлээн авагч улсын хэлэлцээр”-т  Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийн Гүйцэтгэх захирал Э.Одбаяр нар  гарын үсэг зурав.

Энэхүү хэлэлцээрээр Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийн гүйцэтгэх үүрэг, мөн тус төвийн үйл ажиллагааг саадгүй, түргэн шуурхай хэрэгжүүлэхэд зориулан олгох эрх ямба, дархан эрхийн асуудлыг зохицуулна гэж ГХЯ-наас мэдээллээ.