Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/12-НД НИЙТЛЭГДСЭН

Швейцарын засгийн газар кофег хүн амьд үлдэхэд зайлшгүй шаардлагатай хүнс биш гэж үзлээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 4 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Швейцар улс онцгой тохиолдолд иргэдээ зайлшгүй хангах хүнсийг нөөцөлдгөөрөө алдартай. Дэлхийн нэгдүгээр дайны дараа энэ улс чихэр, будаа, тос, малын тэжээл зэрэг дайн, гамшгийн үед зайлшгүй шаардлагатай хүнс тэжээлийг заавал нөөцлөх хуультай болсон юм.

Харин энэ долоо хоногт Швейцарын засгийн газар энэхүү нөөцийн хүнсний жагсаалтаасаа кофег хасах шийдвэр гаргажээ.

Засгийн газрын мэдэгдэлд “Холбооны Үндэсний Эдийн Засгийн Хангамжийн газар кофег амьдралд зайлшгүй хэрэгтэй хүнс биш гэж дүгнэлээ. Кофенд бараг илчлэг байхгүй тул шим тэжээлийн дутагдлыг нөхөх ач холбогдолгүй гэж үзээд жагсаалтаас хасаж байна” гэж тайлбарласан байна.

Өнгөрсөн онд “Journal of Psychopharmacology” сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны дүгнэлтэд кофе нь хүний үйл ажиллагааг сэргээж, бүтээмжийг нэмэгдүүлдгийг туршилтаар батлан харуулж байв. Бас хүмүүсийг нийгэмшүүлэх, хоорондоо хамтран ажиллахад эерэг нөлөө үзүүлдэг гэсэн байна. Өөрөөр хэлбэл сэтгэл зүйн тэжээл болдог ажээ. Харин бие махбодод өгөх илчлэг талаасаа ямар ч нөлөөгүй гэж дүгнэж байв.

Одоогоор Швейцарын засгийн газар кофе экспортлогч, борлуулагч, бэлдэгч компаниудад гурван сарын хэрэгцээг тогтмол нөөцөлж байх шаардлага тавьдаг байна. Үүний төлөө нөөцөлсөн кофены үрийн 100кг тутамд 3.75 франкийг хадгалалтын зардлын нөхөн олговор болгож засгийн газраас компаниудад төлдөг ажээ.

Кофег нөөцийн хүнснээс хасах шийдвэр ирэх арваннэгдүгээр сараас мөрдөгдөж эхлэх гэнэ.

 

Эх сурвалж: Quartz