2019/10/17
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,674.62₮
B30
УЛААНБААТАР
10°
|
-2°
B30
УЛААНБААТАР
14°
|
-1°
B30
УЛААНБААТАР
|
03:00
S29
-2°
04:00
S29
-3°
05:00
S31
-3°
06:00
S31
-4°
07:00
S31
-5°
08:00
S32
-4°
09:00
S32
-2°
10:00
S32
11:00
S32
12:00
S32
13:00
S32
14:00
S32
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/12 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУДАЛГАА: Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын талаарх иргэдийн итгэл буурч байна

Б.Жаргалмаа, IKON.MN
2019 оны 4 сарын 12
iKon.MN

"Ардчилсан засаглал" судалгааны 2016-2018 оны үр дүнг Үндэсний сатистикийн хороо харьцуулан судалжээ.

Хэвлэл, мэдээллийн эрх чөлөө нь хэвлэл, мэдээллийн хэрэгслийн улс төр, санхүү, эдийн засгийн хувьд хараат бус байдал хангагдсан эсэхээр илэрхийлэгдэнэ. 

Судалгаанд хамрагдсан иргэд дунд хэвлэл мэдээллийн хэрэгсэл улс төрөөс хараас бус байдаг гэдэгттэй санал нийлэхгүй байгаа иргэн зонхилсон байна. 

Зураг 1. Хэвлэл, мэдээллийн хэрэгслийн улс төр, эдийн засаг, санхүүгээс хараат бус байдалд өгсөн иргэдийн үнэлгээ, оноогоор, 2016-2018 он 

 
Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо

Энэхүү хараат бус байдлын талаарх иргэдийн үнэлгээг 0-100 оноонд шилжүүлж тооцсон байна. Ингэхдээ оноо ихсэх буюу 100-д ойртох тутам хэвлэл, мэдээллийн хэрэгсэл улс төр, эдийн засаг, санхүүгээс хараат бус байдаг гэдэгтэй санал нийлж байгааг харуулна. Харин 0-рүү ойртож байвал хараат бус гэдэгтэй санал нийлэхгүй байгааг илгэх аж.

Ерөнхийлөгч, Засгийн газарт тавих иргэдийн дүн буурсан байна 

Төрийн эрх барих дээд байгууллагуудад өгсөн иргэдийн үнэлгээг авч үзвэл Ерөнхийлөгчийг үнэлэх үнэлэмж 2016 оныг бодоход 2017 онд өсөж байсан бол 2018 онд эргээд буурсныг доорх зураг харуулж байна.

Зураг 4. Ерөнхийлөгчид итгэл хүлээлгэж байгаа иргэдийн үнэлгээ, дүнд эзлэх хувиар, 2016-2018 он

 
Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо

Ерөнхийлөгчид итгэдэг эсэх талаар мэдэхгүй гэж хариулах хүний тоо 2016 оныхоос өссөн байна. Тодруулбал, "мэдэхгүй" гэж хариулсан иргэдийн эзлэх хувь 2016 онд 6.3%, 2017 онд 8.7%, 2018 онд 7.8% хувь байна.

УИХ-д итгэл хүлээлгэж байгаа иргэдийн үнэлгээ мөн л мууджээ. Тодруулбал, парламентын гишүүдэд итгэдэггүй болон огт итгэдэггүй гэж судалгаанд хамрагдсан иргэдийн 43.1% нь 2016 онд үнэлж байсан нь 2017 онд 35.1% болж бага зэрэг сайжирсэн бол 2018 онд 58.5% болж эргээд доошилсон байна. 

Зураг 5. УИХ-д итгэл хүлээлгэж байгаа иргэдийн үнэлгээ, дүнд эзлэх хувиар, 2016-2018 он

 
Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо

Тэгвэл Засгийн газарт иргэд хэрхэн үнэлэлт өгч буйг доорх зураг харуулж байна. 

Зураг 6. Засгийн газарт итгэл хүлээлгэж байгаа иргэдийн үнэлгээ, дүнд эзлэх хувиар, 2016-2018 он

 
Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо

Засгийн газарт итгэл мөн Ерөнхийлөгчийнхтэй адил 2017 онд өмнөх оноо бодоход сайжирч байсан бол 2018 онд эрс муудсан байна. Гүйцэтгэх засаглалд итгэдэггүй гэсэн үнэлэлт 2016 онд 42.6%-тай байсан бол 2017 онд 32.8% бол иргэдийн итгэлийг хүлээх үзүүлэлт сайжирч байжээ. Харин 2018 оны хувьд судалгаанд оролцсон иргэдийн тал хувь нь Засгийн газарт итгэхгүй байгаагаа илэрхийлсэн байна. 

УИХ 2008 оны 13-р тогтоолд Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг хянах үзүүлэлт, арга зүйг боловсронгуй болгох, хэрэгжилтийг үзүүлэлт бүрээр дүгнэх, хяналт тавих, төрөлжсөн болон тусгайлсан мэдээллийн санг улсын хэмжээнд бий болгохыг Засгийн газар, Үндэсний статистикийн хороо, Авлигатай тэмцэх газар, Төрийн албаны зөвлөл, Хүний эрхийн үндэсний комисст тухайн үед үүрэг болгосон байдаг.

Мянганы хөгжлийн зорилтын 9-р зорилгын 3 шалгуур үзүүлэлт нь олон нийтийн үнэлгээний үзүүлэлт бөгөөд уг үзүүлэлтүүдийг олон улсын туршлага, санаачилгыг харгалзан Үндэсний статистикийн хороо “Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаа"-ны хавсралт /модуль/ судалгаагаар 2008 оноос цуглуулах болсон. 

Харин 2018 онд "Ардчилсан засаглал судалгаа"-ны асуулгыг "Тогтвортой хөгжлийн зорилт"-ын шалгуур үзүүлэлтүүдээр баяжуулан шинэчилж, мэдээлэл цуглуулалтад ашиглаж байгаа аж. 

Энэхүү судалгааг хийхдээ Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаанд сонгогдсон өрхүүдээс 2,748 хүнийг түүвэрлэн сонгосон байна.

 

Эх сурвалж: ҮСХ 

 

x