Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/12-НД НИЙТЛЭГДСЭН

Сүмогийн тавдугаар сарын тэмцээний сүүлчийн барилдааныг Дональд Трамп үзэж магадгүй байна

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 4 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Тавдугаар сарын сүүлээр Японд айлчлахдаа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп мэргэжлийн сүмо бөхийн барилдааныг биеэр үзэх хүсэлтээ илэрхийлсэн тухай Японы Сүмогийн Холбооны эх сурвалж өнөөдөр мэдээлжээ.

Тиймээс албаны хүмүүс тавдугаар сарын тэмцээний сүүлчийн өдрийн барилдааныг үзүүлэхээр бэлтгэл ажилдаа орсон байна. Сүүлчийн барилдаан нь тавдугаар сарын 26-нд болох юм. Харин Дональд Трамп 26-наас 28-ны хооронд Токиод айлчлах төлөвтэй байгаа.

Вашингтоноос Трамп болон түүний туслахуудад зориулж Токиогийн Рёгоку Кокугикан ордны эхний гурван эгнээнд багц суудал захиалсан гэх мэдээлэл байна.

Тавдугаар сарын мэргэжлийн сүмогийн тэмцээн 12-ны өдөр эхлэх юм.

 

Эх сурвалж: Kyodo News