Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/12-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын Хар тамхитай тэмцэх албатай хамтарсан сургалтад хамрагдсан алба хаагчид сертификатаа авлаа

ikon.mn
2019 оны 4 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсад анх удаа Америкийн Нэгдсэн Улсын Хар тамхитай тэмцэх албаны гадаад сургалтын хэлтсийн сургагч багш нар Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар, нутаг, дэвсгэр хариуцсан нэгжийн удирдах алба хаагч нар болон прокурорын байгууллагын ажилтнуудад хичээл сургалт зохион байгуулсан юм.

Сүүлийн жилүүдэд манай улсад хар тамхитай холбоотой гэмт хэргийн гаралт өсч, хэрэглэгчийн хүрээ улам бүр нэмэгдэж байгаа тул алба хаагчдыг мэргэшүүлэх зайлшгүй хэрэгцээ шаардлага дээр тулгуурлан энэхүү сургалт үр дүнтэй байв.

Сургалтад хамрагдсан алба хаагч нарт сертификат гардуулах ёслолын үйл ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Бат-Өлзий, Хар тамхитай тэмцэх газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд Америкийн Нэгдсэн Улсын Хар тамхитай тэмцэх албаны алба хаагчид оролцсон юм.

 

Монгол Улсын цагдаагийн байгууллага, Америкийн Нэгдсэн Улсын Хар тамхитай тэмцэх алба хоорондын хамтын ажиллагааны хүрээнд энэхүү сургалтыг анх удаа зохион байгуулж байгаа бөгөөд цаашид Монгол Улсын цагдаагийн байгууллагын хар тамхитай тэмцэх чиг үүрэг бүхий алба хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх хамтын ажиллагааны эхлэл юм. 

 

 

Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий газар