2018 онд хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдан буцаан олголт авах иргэдийн жагсаалтыг Татварын Ерөнхий Газраас Нийслэлийн төрийн сан руу шилжүүлсэн тухай бид өчигдөр мэдээлсэн.
Харин буцаан олголтын мөнгийг хэзээ олгох талаар Нийслэлийн төрийн сангаас тодруулахад "Одоогийн байдлаар Нийслэлийн татварын газраас 20,717 иргэний материалын жагсаалтыг хүлээж аваад байна. Энэ дагуу банкуудаар хянуулсны дараа буюу дөрөвдүгээр сарын 20-ноос иргэдийн данс руу мөнгийг шилжүүлж эхэлнэ" гэлээ.
Анх удаа орон сууц худалдаж авсан болон сургалтын төлбөр төлсөн татвар төлөгчид 2018 оны буцаан олголтоо авах материалаа 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс 2019 оны хоёрдугаар сарын 15-ны өдрүүдэд бүрдүүлж өгөөд байгаа юм.