2021/08/06
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,848.77₮
B30
УЛААНБААТАР
28°
|
13°
B30
УЛААНБААТАР
23°
|
15°
B30
УЛААНБААТАР
21°
|
12°
04:00
S31
10°
05:00
S31
10°
06:00
S32
10°
07:00
S32
11°
08:00
S32
14°
09:00
S30
17°
10:00
S30
20°
11:00
S32
22°
12:00
S32
24°
13:00
S30
26°
14:00
S30
27°
15:00
S30
27°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/12 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хар нүхний зургийг боловсруулахад чухал үүрэг гүйцэтгэсэн 29 настай бүсгүй олны танил болжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 4 сарын 12
iKon.MN
Зураг

Хэдхэн хоногийн өмнө олон нийтэд танигдаагүй байсан АНУ-ын иргэн 29 настай судлаач бүсгүй өнөөдөр “хар нүх”-ний зургийг хүн төрөлхтөнд анх удаа үзүүлсэн түүхэн үйл явдлын нэг баатар болоод байна.

Харвард-Смитсоны Астрофизикийн Төвийн компьютерын мэргэжилтэн Кэти Боуман телескопуудын цуглуулсан уул шиг их датаг боловсруулж нэгдсэн нэг зураг гаргаж авах CHIRP нэртэй алгоритмыг зохиожээ.

Нийтдээ 4 Петабайт (4 сая тэрбум байт) датаг телескопууд үүсгэсэн нь хэдэн зуун килограм жин татах олон тооны хатуу дискнүүдэд хадгалагдаж байсан тул интернэтээр дамжуулах боломжгүй болсон байна. Тэдгээрийг нисэх онгоц, ачааны машинаар Массачусетсын Технологийн их сургуулийн харьяа Уэстфорд дахь Хэйстэк одон орон судлалын хүрээлэнд цуглуулжээ.

Ингээд уг датаг Боуманы зохиосон програмаар боловсруулах нүсэр ажил эхэлсэн байна.

Гэхдээ алдаанаас сэргийлэх, нарийвчлалыг баталгаатай болгохын тулд Харвард-Смитсоны Астрофизикийн Төвийн удирдлага цуглуулсан датагаа дөрвөн тусдаа багт өгч, CHIRP алгоритм ашиглан бие биеэсээ хамааралгүй зэрэг боловсруулах даалгавар өгчээ.

Сар орчмын дараа дөрвөн баг өөр өөрийн гаргасан үр дүнг танилцуулсан байна. Ингэхэд өнөөдрийн бидний харж байгаа хар нүхний зургийг бүх багууд адилхан гаргаж чадсан ажээ.

“Бүх багуудын гаргасан зураг хоорондоо адилхан, хар нүхний доод хагас нь дээд хагасаасаа илүү хурц гэрэлтэй гарсныг харсан нь миний амьдралын хамгийн аз жаргалтай агшин байлаа” гэж Кэти Боуман хэвлэлд сэтгэгдлээ хуваалцжээ.

Тэр Фэйсбүүк хуудсандаа “Энэ зургийг нэг алгоритм, эсвэл нэг хүн бүтээгээгүй. Үүнд дэлхийн олон орны эрдэмтдийн гайхамшигтай авьяас чадвар, олон жилийн хөдөлмөрийн үр дүнд бий болсон багаж төхөөрөмжүүд, дата боловсруулалт, зураглалын арга техникийг ашигласан юм. Та бүхэнтэй хамтран ажилласан нь миний хувьд жинхэнэ нэр төрийн хэрэг, бас азтай тохиолдол байлаа” гэж бичсэн байна.

Докторын зэрэг хамгаалаад удаагүй байгаа Боуман ирэх намраас Калифорний Технологийн Хүрээлэнд (CalTech) туслах профессороор ажиллаж эхлэхээр болжээ.

Эх сурвалж: AFP

 

x