Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/12-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Багш нарын их хурал болж байгаатай холбогдуулан ЗГ-аас зарим шийдвэр гаргаж буйгаа мэдэгдэнэ

ikon.mn
2019 оны 4 сарын 12
iKon.MN

Төрийн ордонд 

09:30 цагт Монгол Улсын Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна. Багш нарын их хурал болж байгаатай холбогдуулан зарим шийдвэр гаргах юм. Энэ талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл хийнэ. 

Монголбанкны гадна

10:00 цагт Монголбанканд өгсөн шаардлагынхаа хариуг Капитал банкны хадгаламж эзэмшигчид хохирогчдын холбоо ТББ шаардана.

Монголньюс мэдээллийн төв

11:30 цагт “Зүүнбаян рэйфанери” компанийн удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ. 

МСМ группын байранд /ХУД, 3-р хороо, МИС-ийн замын баруун талд/

13:30-17:30 цагт "Өргөх байгууламжийн техник, хөдөлмөр, галын аюулгүй байдал" сэдвээр үзүүлэх сургалтыг МХЕГ, МӨБҮХ хамтран зохион байгуулна. Үзүүлэх сургалтаас лифтний ажиллагаа, ослын үед хэрхэн ажилладаг талаар бодитоор харж, мэдээлэл өгнө.

Улаанбаатар хотын номын санд

15:00 цагт MAKEUSPACE төвөөс зохион байгуулж буй "3D буюу 3 хэмжээст биет зурах, Ardiuno Төсөл хийх” сургалтын анхны төгсөлтийн баярын өдөрлөг болно. Өдөрлөгийн нээлтэнд АНУ-ын Элчин сайд Майкл Клечески оролцоно.