Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/11-НД НИЙТЛЭГДСЭН

Xiaomi компанийн үүсгэн байгуулагч бараг тэрбумын шагнал авсныгаа бүгдийг буяны үйлсэд хандивлана

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 4 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Xiaomi компанийн үүсгэн байгуулагч Лэй Жүн

Хятадын гар утасны үйлдвэрлэгч Xiaomi компанийн гүйцэтгэх захиралд тус компанийн хувь эзэмшигчид томоохон хэмжээний шагнал олгохоор шийдвэрлэжээ.

Өчигдөр засгийн газартаа гаргаж өгсөн жилийн тайланд Xiaomi компани гүйцэтгэх захирал Лэй Жунд өнгөрсөн найман жилийн хөдөлмөрийг нь үнэлж 636.6 сая ширхэг хувьцааг шагнал болгон өгснөө мэдээлсэн байна.

Энэ нь өнөөдрийн ханшаар нийтдээ 7.54 тэрбум хонгконг доллар буюу $961 сая орчим болох юм.

Xiaomi өнгөрсөн оны долдугаар сард Хонг Конгийн хөрөнгийн бирж дээр анхдагч зах зээлд хувьцаагаа гаргаж, нээлттэй компани болж байв. 

Лэй Жун энэхүү шагналаасаа татвар төлөөд үлдсэн хэсгийг бүгдийг нь буяны үйлсэд хандивлахаар болсныг тайланд мөн өгүүлжээ.

Хэдийгээр Хятадын ухаалаг гар утасны зах зээлд өрсөлдөөн ширүүн, хувьцааны үнэ ханш уналттай байгаа ч Лэй Жуны хөрөнгийн хэмжээ $11 тэрбум орчим байгааг Forbes, Bloomberg-ийн эх сурвалжууд харуулж байна.

 

Эх сурвалж: CNN