2019/09/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,667.91₮
B30
УЛААНБААТАР
22°
|
B30
УЛААНБААТАР
23°
|
B30
УЛААНБААТАР
25°
|
11°
23:00
S31
00:00
S31
01:00
S31
02:00
S31
03:00
S31
04:00
S31
05:00
S31
06:00
S31
07:00
S32
08:00
S32
09:00
S32
10°
10:00
S32
15°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/11 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Авто ослоор алаг үрсээ алдсаар байх уу” эмч нарын жагсаал боллоо

А.Намуун, iKon.mn
2019 оны 4 сарын 11
iKon.MN

Дэлхий дахинд осол, гэмтлийн улмаас жилд 5.8 сая хүн амь насаа алдаж, 600 гаруй сая хүн хөгжлийн бэрхшээлтэй болж, зам тээврийн ослоос үүдэлтэй нас баралтын дийлэнх хувийг 5-29 насны хүүхэд, залуучууд эзэлж байна.

Ослоос жилд 700 тэрбум ам.долларын хохирол учирч байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээлсэн байна.

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн статистик мэдээлэл, тандалт судалгааны албаны мэдээллээр улсын хэмжээнд 2018 онд 19 нас хүртэлх хүүхдийн 52,258 осол гэмтлийн шинэ тохиолдол бүртгэгдсэн нь нийт осол гэмтлийн 36.3 хувийг эзэлж байгаа юм. Үүний 27.8 хувь зам тээврийн ослын шалтгаантай байжээ.

Осол гэмтлээр 375 хүүхэд нас барсан нь нийт нас баралтын 14.3 хувийг эзэлж, жилд 52 хүүхэд нас барж байна.

 

Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн мэдээллээр улсын хэмжээнд энэ оны эхний улирлын байдлаар хүүхэд өртсөн осол 145 бүртгэгдэж, 7 хүүхдийн амь нас хохирч, 33 хүүхэд хүнд, хүндэвтэр байдлаар гэмтэж бэртсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад амь насаа алдсан хүүхэд 2.3 дахин өссөн байна.

Иймд осол гэмтэлд өртсөн хүүхдүүдийг эмчилж эдгэрүүлж байгаа эмч нарынхаа санал санаачлагаар эмч нар ард иргэддээ хариуцлагыг ухамсарлуулах зорилгоор “Авто ослоор алаг үрсээ алдсаар байх уу” сэдэвт өдөрлөгийн үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Фото

Зураг дээр дарж томруулж үзнэ үү.

 

 

Эх сурвалж: ЭМЯ

x