Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/11-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Номын сантай цэцэрлэгт хүрээлэнгийн нээлт болно

ikon.mn
2019 оны 4 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Orient Plaza төвийн 1 давхарын сургалтын танхимд

 09:00-18:00 цагт  Нийслэлийн Сүхбаатар дүүргийн цэцэрлэгийн ахлах бүлгийн багш нарт зориулсан “Миний биеийн аюулгүйн дүрэм” сургагч багш бэлтгэх сургалт зохион болно.

"Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-ийн төв байранд

09:00 цагт  "ОРОН НУТГИЙН ДУЛААНЫ ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭМНЭЛТ АШИГЛАЛТЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ" зөвлөгөөн болно. 

 Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төвд

09.00 цагт  “Уурхай, уулын үйлдвэрлэл явуулж буй аж ахуйн нэгжүүдийн ажлын байрны нөхцөл, хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангуулахад чиглэсэн сургалт, зөвлөлдөх уулзалт” болно.

“Puma Imperial” зочид буудалд

09:30 цагт агаар, орчны бохирдлыг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 30 ТББ-ын уулзалт болно.

Эрүүл мэндийн яамны А зааланд

10:00 цагт “АВТО ОСЛООР АЛАГ ҮРСЭЭ АЛДСААР БАЙХ УУ?” өдөрлөгийн хэвлэлийн бага хурал болно.

“Новотел” зочид буудалд

10.00 цагт  “Авлигад залгиулсан Монгол” хэлэлцүүлэг болно.

 СХД-ийн 15-р хороонд

11:00 цагт  СХД-ийн Засаг даргын санаачилсан Номын сантай цэцэрлэгт хүрээлэнгийн нээлт болно.

 "Само" корпорацийн байранд

11.00 цагт  Шинжлэх ухаан, технологийн сангаас эрдэм шинжилгээ, боловсруулалтын ажлын үр дүнд бий болсон инновацийн бүтээгдэхүүнийг танилцуулна.

"Олон нийтийн төв"-д

 11.00 цагт нийтийн хоолны салбарт мэргэжлийн хяналт хэрхэн ажилладаг талаар АТГ-т  хэлэлцүүлэг хийнэ.

Зууны мэдээ мэдээллийн төвд

11:30 цагт Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмадуудад зориулсан "Итгэлт өргөө"" асрамжийн газар байгуулах хандивын аян зарлаж байгаа тухай хэвлэлийн бага хурал болно

ШУТИС-ийн 2-р байр 6 давхарт 

14:00 цагт  Барилга, Архитектурын сургуульд Авто зам, Гүүрийн “Виртуал загварчлал, симуляцийн лаборатори”-н нээлт болно. Тус лаборатори нь Зам гүүрийн бүтээн байгуулалт, хэлбэр хийцийг виртуал байдлаар харуулах юм.

Төрийн ордонд

14:00 цагт УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ Орон сууц, гэр хорооллын дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай болон Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслөө УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барина.

НИТХ-ын танхимд

14:00 цагт НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан болно.

“Үндэсний мэдээллийн төв”д

11.00 цагт Хуульч Д.Түвшин Сүхбаатар аймагт үйл ажиллагаа явуулж буй "Цайрт минерал" компанийн туслан гүйцэтгэгч “Хун Юн Син Хан” компанийн хууль бус үйл ажиллагааны талаар мэдээлнэ.

11.30 цагт Иргэн Д.Батдэлгэр Захиргааны хэргийн давж заалдах шатны ерөнхий шүүгч Д.Батбаатарын хууль бус үйл ажиллагааны талаар мэдээлнэ.