Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/10-НД НИЙТЛЭГДСЭН

"Дарханы замын эхний хоёр эгнээ энэ онд ашиглалтад орно. Говь-Алтай-Баянхонгорын замын ажил явагдаж байна"

А.Намуун, iKon.mn
2019 оны 4 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Зам, тээвэр хөгжлийн сайд Б.Энх-Амгалан мэдээлэл өгөх үеэрээ Дархан, Налайхын зам засварын ажлын явцын талаар сэтгүүлчдийн асуултад хариулж, мэдээлэл өгсөн юм.

Зам, тээвэр хөгжлийн сайд Б.Энх-Амгалан "Дарханы зам засварын ажил эхлээд явж байна. Өнөөдрийн хуралдаанаар ч мөн газар чөлөөлөлтийн ажилд 6.5 тэрбум төгрөгийг Засгийн газраас баталж өглөө.

Үүний дагуу бид 64 объектыг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай байгаа ба үүнд орж буй холбооны, цахилгааны шугам гэх мэт шугамуудыг зөөх ажил өнөө маргаашдаа эхлэхээр болж байна.

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдэх эхний хоёр эгнээ зам засварын ажлын тендер тавдугаар сарын 2-нд нээгдэх юм. Ингэснээр тус замыг 2019 ондоо багтааж ашиглалтад оруулахаар тооцож байна. Харин нөгөө хоёр эгнээ нь шинээр баригдах тул 2020 онд багтаж дуусна гэсэн тооцоотой байна.

Түүнчлэн БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хийгдэж буй Налайх-Улаанбаатар чиглэлийн 20.9 километр замын ажил эхэлсэн явж байна. Тухайлбал, газар чөлөөлөлт болон түр замын ажил эрчимтэй хийгдэж байгаа. Тус замыг энэ жилийн арваннэгдүгээр сар гэхэд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байна.

Хятад улстай хийсэн гэрээний дагуу тус замын ажил арваннэгдүгээр сарын нэгэнд дуусах юм.

Говь-Алтай-Баянхонгор аймгийн чиглэлд явагдаж буй 126.7 километр замын ажил мөн явагдаж байна. Энэ замын ажил саяны Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэгдсэн. Үүний үр дүнд гүйцэтгэгч нь солигдоод байгаа мэдээллийг Үндэсний хөгжлийн газраас бидэнд ирүүлсэн. Говь-Алтай-Баянхонгор аймгийн чиглэлийн замыг энэ ондоо ч мөн ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байна" хэмээлээ.