2019/08/19
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,672.87₮
B30
УЛААНБААТАР
18°
|
10°
B30
УЛААНБААТАР
16°
|
B30
УЛААНБААТАР
19°
|
09:00
S40
11°
10:00
S40
12°
11:00
S40
11°
12:00
S26
12°
13:00
S26
14°
14:00
S26
15°
15:00
S26
16°
16:00
S26
16°
17:00
S26
16°
18:00
S40
15°
19:00
S40
14°
20:00
S40
13°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/10 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Твиттер өдөрт дагах хүмүүсийн тоог хязгаарлалаа

А.Намуун, iKon.mn
2019 оны 4 сарын 10
iKon.MN
Image: Getty Images

Хуурамч, спам хаягууд болон хуурамч мэдээ мэдээлэлтэй тэмцэхийн тулд Твиттер компани хэрэглэгчдэдээ өдөрт 400 хүртэлх аккаунт дагах хязгаарлалт хийж буйгаа өчигдөр зарлалаа.

Үүнээс өмнө өдөрт дагах боломжтой байсан хүний тоо 1,000 байсан бол ийнхүү 400 болгон бууруулаад байгаа юм.

Твиттерийн төлөөлөгчийн мэдээлснээр "Бид хэрэглэгчдэд илүү аюулгүй, эрүүл нийгмийн сүлжээг бий болгохын тулд ийнхүү өөрчлөлтүүдийг хийж байна. Цаашид ч хуурамч хаягууд болон хуурамч мэдээ мэдээлэлтэй тэмцэх хүрээнд олон арга хэмжээ авч хэрэгжүүлэх болно.

Бидний ажигласнаар өдөрт их хэмжээний хүн дагаж, буцаж дагахаа болих нь бусдын анхаарлыг ихэд татдаг байсан тул хуурамч, спам аккаунтуудад илүү их боломж олгодог байсан" хэмээжээ.

Твиттер энэхүү өөрчлөлтөөсөө өмнө, өнгөрсөн жил нэг ижил жиргээг олон дахин жиргэх, нэг ижил контентыг олон дахин түгэээсэн тохиолдолд тухайн хэрэглэгчдэд хязгаарлалт хийх өөрчлөлтийг эхлүүлж байсан юм. Түүнчлэн шинэ хаяг нээж буй хэрэглэгчдэд утасны дугаар болон цахим шуудангаар дамжуулан заавал баталгаажуулж бүртгэдэг болоод байсан билээ. 

 

 

Эх сурвалж: Engadget

x