2021/09/27
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,848.64₮
B30
УЛААНБААТАР
15°
|
-1°
B30
УЛААНБААТАР
|
-1°
B30
УЛААНБААТАР
|
-3°
06:00
S29
-2°
07:00
S32
-2°
08:00
S32
-1°
09:00
S32
10:00
S32
11:00
S30
12:00
S30
10°
13:00
S30
11°
14:00
S30
12°
15:00
S26
13°
16:00
S26
13°
17:00
S26
12°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/09 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Казахстаны ерөнхийлөгч ээлжит бус сонгуулийн товыг зарлалаа

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 4 сарын 9
iKon.MN
Зураг

Казахстаны ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев зургаадугаар сарын 9-ний өдөр ээлжит бус сонгууль зохион байгуулахаар шийдвэрлэснээ өнөөдөр зарлажээ.

Тэрээр төв телевизийн сувгаар ард иргэддээ хандаж үг хэлэхдээ ээлжит бус сонгуулийг чөлөөт, шударга хэлбэрээр зохион байгуулахаа амласан байна. Харин өөрийн нэрийг дэвшүүлэх эсэх талаар мэдээлэл өгөөгүй юм.

Казахстаныг 30 жил захирсан Нурсултан Назарбаевыг ерөнхийлөгчийн албан тушаалаасаа буух гэнэтийн шийдвэр гаргасны маргааш буюу гуравдугаар сарын 30-нд Токаев тус улсын ерөнхийлөгчөөр томилогдож байв.

Одоо 78 настай Назарбаев Казахстаны үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга, эрх баригч Нур-Отан намын даргын суудалд үлдсэн юм.

Түүний бүрэн эрхийн хугацаа 2020 онд дуусч, ээлжит сонгууль зохион байгуулагдах ёстой байв. Өнөөдөр Токаев парламентад суудалтай намуудын дарга нартай уулзсан байна.

Өчигдөр тэр засгийн газрын сайд нар болон Казахстаны сенатын дарга, Назарбаевын охин Дарига Назарбаевтай уулзаж ярилцжээ.

Токаевыг ерөнхийлөгчийн залгамжлагч болсны дараа Назарбаевын том охин, 55 настай Дарига оронд нь сенатын дарга болсон юм.

 

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty

 

x