Такси болон дуудлагын такси үйлчилгээний гэрээтэй аж ахуйн нэгж, байгууллагуудад өнөөдрөөс эхлэн Тээврийн хяналтын хэлтсийн Автотээврийн хяналтын улсын байцаагч нар шалгалт хийж эхэллээ.
Энэхүү шалгалт нь батлагдсан хуваарийн дагуу энэ сарыг дуустал хийгдэх юм. Такси үйлчилгээний 8, дуудлагын такси үйлчилгээний 4 нийт 12 аж ахуйн нэгж, байгууллага хамрагдана.
Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Автотээврийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам, “Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” MNS 4598:2011, “Такси үйлчилгээ. Ерөнхий шаардлага” MNS 5122:2013 улсын стандартуудын хэрэгжилтэд хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгуулах, үйлчилгээний соёлыг дээшлүүлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилготой шалгалт юм гэж нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газраас мэдээлэв.