Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/09-НД НИЙТЛЭГДСЭН

Венесуэль улс цахилгааны хангамжаа сэргээхэд нэг жилийн хугацаа зарцуулна

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 4 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Венесуэль улсын цахилгаан хангамжийг сэргээн засварлахад нэг жил хүртэл хугацаа шаардагдаж болзошгүй байгааг тус улсын эрчим хүчний сайд Игор Гавидиа өчигдөр төв телевизийн сувгаар мэдээлжээ.

“Бид ерөнхийлөгч Николас Мадурогийн гаргаж өгсөн төлөвлөгөөний дагуу асуудлыг шийдэх болно. Төлөвлөгөөг бүрэн хэрэгжүүлэхэд нэг жил хүртэл хугацаа шаардагдахаар байна” гэж тэр ярьсан байна.

Өнгөрсөн сарын эхнээс Венесуэль улсад дараалсан эрчим хүчний тасалдал тохиолдоод байгаа. Гуравдугаар сарын сүүлээр ерөнхийлөгч Мадуро эрчим хүчийг тодорхой хуваарийн дагуу хязгаартай хэрэглүүлэх 30 хоногийн онц байдал зарласан юм.

Сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо уг шийдвэрийг засгийн газар улс орныхоо эрчим хүчний хямралыг шийдэх чадваргүй болсны баталгаа хэмээн шүүмжилж байв.

Гуравдугаар сарын эхээр тохиолдсон цахилгааны тасалдлын үр дүнд Венесуэль улсын хүн амын талаас илүү хувь эрчим хүчний хангамжгүйгээр хэдэн өдөр болсон юм.

Тус улсын эрчим хүчний гол эх үүсвэр Симон Боливарын нэрэмжит усан цахилгаан станцад хорлон сүйтгэх ажиллагаа явуулсны уршгаар тасалдал гарсныг тухайн үед эрх баригчид мэдээлж байв.

Николас Мадуро “АНУ-ын империалистууд” хорлон сүйтгэх ажиллагааг захиалсан хэмээн буруутгасан бол АНУ-ын төрийн департмент түүний мэдэгдлийг няцааж байжээ.

 

Эх сурвалж: ТАСС