Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/09-НД НИЙТЛЭГДСЭН

Бионсигийн амьдралаас сэдэвлэсэн баримтат киноны анхны трэйлэр цацагдлаа

Б.МАНЛАЙ, IKON.MN
2019 оны 4 сарын 9
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын алдарт дуучин Бионсигийн амьдралаас бүтээсэн "Homecoming" хэмээх баримтат киноны анхны трэйлэр хэдхэн цагийн өмнө цацагдаад байна.

Тус киног Netflix хамтран бүтээж байгаа ба кинонд АНУ-ын зохиолч Маяа Ангелоугийн дуу хоолой, яруу найргийг оруулснаараа онцлогтой аж.

Дэлхийн хамгийн алдартай дуучдын нэг Бионсигийн нэр хүнд, уран бүтээлүүд жил ирэх тусам улам өсөж, үнэ цэнэтэй болсоор байгаа юм. Баримтат кинонд дуучны тоглолтондоо хэрхэн бэлддэгээс эхлээд тайзан дээр гарах хүртэл хэр их хэмжээний бэлтгэл сургуулилалт хийдэг талаар харуулна.

Хүлээлт үүсгээд буй "Homecoming" кино энэ сарын 17-ны өдөр Netflix-ээр цацагдах нь.

Киноны трэйлэр: