Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/09-НД НИЙТЛЭГДСЭН

“Mongolia Open” олон улсын тэмцээнээс аврагч Ө.Батзул алтан медаль хүртжээ

ikon.mn
2019 оны 4 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн Бөхийн Холбооны дэлхийн чансааны оноо олгох “Mongolia Open” олон улсын чөлөөт бөхийн тэмцээний 97кг-ийн жинд НОБГ-ын харьяа нийслэлийн Аврах анги 105-ын аврагч, дэд ахлагч Ө.Батзул алтан медаль хүртлээ.

Тэмцээн энэ сарын 06-07-ны өдрүүдэд “Буянт-Ухаа” спортын ордонд зохион байгуулагдсан бөгөөд  Монгол, ОХУ, БНХАУ, Казахстан, Украин, Сингапур, Йемен, Беларусь зэрэг улсын нийт 300 гаруй тамирчин оролцож, аваргуудаа шалгаруулсан байна.
 

ОУХМ Ө.Батзул нь өнгөрөгч 2018 оны “Mongolia Open” олон улсын чөлөөт бөхийн тэмцээний 97кг-ийн жинд мөнгөн медаль хүртэж байсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.