Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/08-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлийн "Инноваци технологийн хөгжил хариуцсан төслүүд"-ийн удирдагчаар М.Халиунбатыг томилохыг дэмжжээ

Т.Саран, iKon.mn
2019 оны 4 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханыг чиглэл хариуцсан дөрвөн удирдагчтай ажиллах тогтоолыг Монгол Улсын Засгийн газраас баталсан юм. 

Энэ хүрээнд НИТХ-ын тэргүүлэгчдийн өнөөдрийн хурлаас "Инноваци технологийн хөгжил хариуцсан төслүүд"-ийн удирдагчаар М.Халиунбатыг томилохыг дэмжсэн байна. Одоо НИТХ-аас гаргасан шийдвэрийг Авлигатай Тэмцэх Газарт илгээж, олонхын дэмжлэг авсан М.Халиунбатыг хувийн ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг шалгуулсны дараа томилох асуудал шийдэгдэх аж.

М.Халиунбат нь 2016 онд МАН-аас нэр дэвшиж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Төлөөлөгчөөр сонгогдсон.

Тэрбээр 2001-2002 Итгэлт Оюу ХХК сэтгүүлч, редактор, 2002-2004 Скайтел ХХК Маркетингийн мэргэжилтэн, менежер, 2004-2013 МУИС багш, 2006-2007 Анунгоо ХХК Борлуулалтын албаны менежер, 2007-2010 Вай Эм Си ХХК Гүйцэтгэх Захирал, 2008-2009 Таван богд групп Дэд Ерөнхийлөгч, 2010-2013 НИК ХХК Гүйцэтгэх Захирал, 2013-оноос Торгоны зам сан Гүйцэтгэх Захирал, 2013-оноос Монгол Айди ХХК Ерөнхий Захирлаар ажиллаж байжээ.